Манба Дацан эмнэлэг

Ц.Амаржаргал эмч болон Манба Дацангийн найрсаг чадварлаг хамт олондоо баярлалаа
Манба Дацан эмнэлэг, Талархал

Ц.Амаржаргал эмч болон Манба Дацангийн найрсаг чадварлаг хамт олондоо баярлалаа

Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт 5 хоног хэвтэж эмчлүүллээ. Тавтай сайхан орчинд найрсаг харьцаатай, чадварлаг эмч Ц.Амаржаргал эмчээр эмчлүүлж илаарьшлаа. Эмчилгээ сайтай, хоолны амт чанар сайтай гээд Манба Дацан эмнэлгийн давуу талыг тоочоод баршгүй. Тиймээс ч Ц.Амаржаргал эмчдээ болон сувилагч, тогооч, нийт эмнэлгийн хамт олонд талархлаа илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье. Үйлчлүүлэгч Сэлэнгэ Ганчимэг
Уламжлалт анагаах ухааныг цогцоор нь хөгжүүлж буй Д.Нацагдорж эмчдээ болон Г.Оргил эмчдээ баярлалаа
Манба Дацан эмнэлэг, Талархал

Уламжлалт анагаах ухааныг цогцоор нь хөгжүүлж буй Д.Нацагдорж эмчдээ болон Г.Оргил эмчдээ баярлалаа

Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт 7 хоног хэвтэж эмчлүүллээ. Энэ хугацаанд өвчтөндөө цаг үргэлж санаа тавин эмчилж байсан Г.Оргил эмчдээ болон эмнэлгийн нийт эмч, ажилтан нартаа баярласан сэтгэлээ илэрхийлж байна. Та бүхнийхээ эмчлэн сувилах их үйлсэд тань өндрөөс өндөр амжилтыг хүсье. Эмчлүүлэгч Б.Сарантуяа Манай гэр бүл Манба Дацан эмнэлгээр 2 дахь удаагаа үйлчлүүлж байна. Юуны өмнө уламжлалт анагаах ухаан гэдэг энэ гайхамшиг буянтай үйлсийг бүрэн бүтэн цогцолбороор нь хөгжүүлж чадаж байгаа Д.Нацагдорж маарамбадаа маш их талархаж энэ сайхан үйлсээ улам дэлгэрүүлэн хүн ардаа сэтгэлийн жаргал эдлүүлэн, оюуны их ухаарлыг хайрлаарай. Мөн эмчлэгч эмч Г.Оргил, Г.Ган-Эрдэнэ нартаа маш их талархлаа. Та нар минь олон олон хүнд энэ л сайхан сэтгэлээрээ эрүүл энхийг бэлэглээрэй. Буяны үйлс буцаад ирэхд...
Хүнлэг, чадварлаг Ч.Дэлгэрмаа эмчээр эмчлүүлж илаарьшсандаа баяртай байна
Манба Дацан эмнэлэг, Талархал

Хүнлэг, чадварлаг Ч.Дэлгэрмаа эмчээр эмчлүүлж илаарьшсандаа баяртай байна

Манба Дацан эмнэлэгт үзүүлж, хэвтэж биеэ эмчлүүлэх миний бараг 10 жилийн мөрөөдөл байлаа. Учир нь цаг зав, бололцоо олдохгүй, сэтгэлийн мухарт тээж явсаар одоо л хэвтэж эмчлүүлэх бололцоо гарсан юм. Миний хувьд өндөр настай ээжтэйгээ хамт эмчлүүллээ. Эмнэлгийн хаалгаар орж ирэхээс авахуулаад угтаж хүлээн авах анхны сэтгэгдлээс асар их итгэл найдвар, эрч хүч, урам зориг бадраасан Одсүрэнд маш их талархаж байна. Хүнд чин сэтгэлээсээ хандаж сайхан үйлчилсэн нь сэтгэлээс гарахгүй сайхан сэтгэгдэл төрүүлж үлдлээ. Мөн эмчлэгч эмч Ч.Дэлгэрмаа бие нь бага ч бэлчээр нь том, эрдэм мэдлэгтэй, эгэл даруухан хэр нь ямар их чадварлаг, ухаалаг, хүнлэг эмч болохыг мэдэрсэн. Сайхан харьцаа, хандлагыг өөртөө бий болгосон чадвартай эмчээр эмчлүүлж илаарьшсандаа маш их баярлаж байна. Тогооч З.Байгальмаа амт...
“Могойн яр” хэмээх шаналгаат өвчнөөс аварсан Н.Доржсүрэн эмчдээ баярлалаа
Манба Дацан эмнэлэг, Талархал

“Могойн яр” хэмээх шаналгаат өвчнөөс аварсан Н.Доржсүрэн эмчдээ баярлалаа

Би Манба Дацан эмнэлэгт 10 хоног эмч Н.Доржсүрэн, Ц.Амаржаргал нараар эмчлүүлэн сайхан эмчилгээ үйлчилгээ аваад сэтгэл өндөр байна. Танай хамт олон харьцаа, үйлчилгээ сайтай, үйлчилгээгээ тогтмол тайлбарлан анхааруулдаг, эмч нар нь өөриймсөг ажлаа цаг тухайд нь чанартай явуулдагаас гадна эмнэлгийн тогооч нарын хоол бидэнд яг таарсан эмчилгээний чанартай, амт сайтай байсан нь бидэнд маш сайхан санагдлаа. Эмнэлгийн бүх зүйл хүний төлөө маш сайхан төлөвлөгдөж хийсэн, тохижуулсан нь илт байна. Энэ бүгдийг цогцлоон байгаа танай хамт олонд баярласан талархснаа илэрхийлэхийн хамт ажлын өндөр амжилт хүсэн ерөөе. Эмчлүүлэгч Ч.Хоролбаяр Манба Дацан эмнэлгийн их эмч Н.Доржсүрэнд болон эмнэлгийн хамт олон та бүхэндээ талархлаа илэрхийлье. Миний бие “Могойн яр” хэмээх шаналгаат өвчин тусч, Манба Дацан...
Хүний гавьяат эмч Д.Нацагдорж тэргүүтэй Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн хамт олондоо баярлалаа
Манба Дацан эмнэлэг, Талархал

Хүний гавьяат эмч Д.Нацагдорж тэргүүтэй Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн хамт олондоо баярлалаа

Хүний гавьяат эмч Д.Нацагдорж тэргүүтэй Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт арав хоног хэвтэж эмчлүүлээд биеийн байдал маш сайн болж эмнэлгээс гарлаа. Эелдэг даруу зантай, инээмсэглэл дүүрэн үйлчлүүлэгчдийг угтдаг Рентген техникч Одсүрэн Алтан чагнуураа хүзүүн дээрээ тохож Амин судсыг гараараа мэдэрч Аливаа өвчнийг оношлон эмчилдэг Ачтан эмч Гончигдорж, Болорчимэг, Ган-Эрдэнэ нартаа Ажил үйлс нь амжилт бүтээлээр дүүрэн Амьдрал жаргал нь илтэд хөөрөөр бялхаж явах болтугай Зохистой зөв хоолоор Зон олныг эмчилж байгаа Ажил мэргэжилдээ шаламгай Ахлах тогооч Наранцэцэг, Байгалмаа, угаагч Байгалмаа болон Арга билгийг хослуулан Ардын уламжлалт аргаар Өвчин бүхнийг ялан дийлж Өчнөөн олон түмнийг илааршуулан эдгээж  байгаа Манба Дацан эмнэлгийн хамт олондоо маш их баярлалаа. Та бүхэн мин...
Ж.Гончигдорж эмчийгээ ирээдүйд гавьяат эмч болно гэдэгт эргэлзэхгүй байна
Манба Дацан эмнэлэг, Талархал

Ж.Гончигдорж эмчийгээ ирээдүйд гавьяат эмч болно гэдэгт эргэлзэхгүй байна

Миний бие зээ хүүтэйгээ хамт 2020.01.13-23-ны хооронд эмчлүүлээд гарсан. Эмнэлгийн хамт олон маш эелдэг сайхан үйлчиллээ. Эмчлэгч эмч Ж.Гончигдорж маш сайхан эелдэг зөөлөн зантай, чадалтай эмч байна. Өдий 80 эргэм насанд олон газраар үйлчлүүлж олон эмч сувилагчтай учирч явлаа. Энэ эмнэлгийн эмч ажилчид шиг эелдэг зөөлөн, хүний төлөө ажиллаж байгаа эмч нарыг хараагүй. Та нар минь үнэхээр мундаг шүү. Та бүхэндээ цаашдын ажил үйлсэд нь их амжилтыг хүсэн ерөөж, баярлаж талархаж байгаагаа дахин дахин илэрхийлж байна. Сайхан хоол хийж бидэнд үйлчилж байсан тогооч нартаа баярлалаа. Ж.Гончигдорж эмчдээ баярласнаа дахин илэрхийлэхийн ялдамд "Та бол ирээдүйн гавьяат эмч шүү" гэдгийг онцолж, олон хүнийг өвчнөөс нь салгаж өрх гэрүүдэд баяр баясгалан бэлэглэж яваарай гэж ерөөе. Үйлчлүүлэгч Бат-Оргил, ...
Г.Ган-Эрдэнэ эмч маань өвчтөнүүдийнхээ сэтгэлийн гүнд хүрч чин сэтгэлээсээ ажилладагт талархдаг
Манба Дацан эмнэлэг, Талархал

Г.Ган-Эрдэнэ эмч маань өвчтөнүүдийнхээ сэтгэлийн гүнд хүрч чин сэтгэлээсээ ажилладагт талархдаг

Би Г.Ган-Эрдэнэ эмчээр эмчлүүлдэг билээ. Энэ оны 4-р сард 10 хоног эмчлүүлсэн бөгөөд үнэхээр сэтгэл ханамжтай байсан. Тиймээс ээжийгээ мөн эмчлүүлсэн. Миний хувьд Манба Дацангийн эмч Г.Ган-Эрдэнэдээ маш их талархаж явдаг. Тиймээс Дэлхийн эмч нарын баярын өдрийг тохиолдуулан Г.Ган-Эрдэнэ эмчдээ болон Манба Дацан эмнэлгийн нийт хамт олондоо талархлаа илэрхийлье. Г.Ган-Эрдэнэ эмч маань залуу хүн гэхэд буурь суурьтай, өвчтөнүүдийнхээ сэтгэлийн гүнд хүрч чин сэтгэлээсээ хандаж ажилладаг. Энэ сайхан эмнэлгийг байгуулж Монголын уламжлалт анагаах ухаанаар ард олноо эмчилж арчилж байгаа хамба Д.Нацагдорж болон бусад эмч, ажилтан нарт маш их баярлалаа. Та бүхний санасан бүхэн нь бүтэмжтэй, үйлс нь ариун байг ээ. Үйлчлүүлэгч А.Алимаа  ...
Чин сэтгэлээсээ эмчилгээ хийж, биеийг минь илаарьшуулсан С.Чойжамц эмчдээ баярлалаа
Манба Дацан эмнэлэг

Чин сэтгэлээсээ эмчилгээ хийж, биеийг минь илаарьшуулсан С.Чойжамц эмчдээ баярлалаа

Миний бие тус эмнэлэгт 10 хоног эмчлүүлээд гарлаа. Эмчлэгч эмч С.Чойжамц маань мэдлэг чадвартай үнэхээр сайн эмч байна. Чин сэтгэлээсээ эмчилгээ хийж, зөвлөсний үр дүнд бие маань маш сайхан илаарьшлаа. С.Чойжамц эмч маань нэртэй эмч болно гэдэгт итгэл төгс байна. Таны энэхүү буянтай гэгээн үйлсийн зам үргэлжид дардан, гэгээн амжилттай байхыг хүсэн ерөөж, маш их баяртай, сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлье. Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн эмч нар залуу хэр нь мэдлэг чадвартай, чин сэтгэл, ёс зүйтэй байгаа нь маш их бахархал төрүүллээ. Эмч Э.Чинбат, Оточ Манрамба Их Сургуулийн багш М.Золбоо нар жижүүр эмчээр ажиллаж байхдаа чин сэтгэлээсээ эмчлэн, зөвлөж байсанд туйлаас их баярлаж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Мөн усан эмчилгээний эмч Д.Жавзансүрэн, сувилагч Нандинцэцэг, арвайтай бариа...
Г.Одонцэцэг: Хүний биед хуримтлагдсан бадган салс, өөхийг хаврын улиралд арилгана
Манба Дацан эмнэлэг

Г.Одонцэцэг: Хүний биед хуримтлагдсан бадган салс, өөхийг хаврын улиралд арилгана

Хаврын улиралд хэрхэн биеэ тэтгэж, өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар Манба Дацан эмнэлгийн зөвлөх эмч, АУ-ы доктор Г.Одонцэцэгтэй ярилцлаа. -Хаврын улиралд өвчнөөс хэрхэн сэргийлж, биеийн хүч тамираа тэтгэх талаар ярихаас өмнө хаврын улирлын онцлогийн талаар асуумаар байна? -Хаврын улирал нь жил эхлүүлж буй жилийн эхний улирал, мөн өвөл, зуны завсрын улирал бөгөөд энэ улиралд нар, сарны хүч тэнцдэг, ургамал модод сэрж, нахиагаа дэлгэдэг зэрэг олон онцлогтой. Сав ертөнцөд гарч буй эдгээр онцлог чанаруудтай уялдаад хүний бие махбодыг амьдруулагч хүчин зүйл болох хий, шар, бадганы бэлгэ чанаруудад ч мөн адил аажмаар өөрчлөлт ордог. Хавар хүний биед бадганы бэлгэ чанарууд ихсэн хөдлөж, хийн бэлгэ чанарууд хурж, харин шарын бэлгэ чанар амарлисан байдалтай байдаг. Өвөл нарны хүч туйлдаа хүртэ...
Б.Чойном: Эмчилгээний үр дүн эмч, өвчтөн хоёроос аль алинаас нь хамааралтай гэдгийг ойлгох хэрэгтэй
Манба Дацан эмнэлэг

Б.Чойном: Эмчилгээний үр дүн эмч, өвчтөн хоёроос аль алинаас нь хамааралтай гэдгийг ойлгох хэрэгтэй

Шамбрам өвчний талаар Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн Амбулаторийн их эмч, АУ-ы магистр Б.Чойномтой ярилцлаа. -Шамбрам өвчний талаар уламжлалт анагаах ухаанд хэрхэн үздэг вэ. Юунаас шалтгаалж үүсдэг вэ? -Энэ өвчний талаар ярихаас өмнө нийтлэг буруу ойлголтыг засах ёстой. Шамбрам нь уруу арилгагч хийн үйлдэлтэй холбоотой өвчин. Хий гэдэг нь булчин болон мэдрэлийн үйл ажиллагаа. Гэтэл хүмүүс “Голын хий гаргах уу”, “Савны хий гаргах уу” гэх мэтээр биеэс гарч байгаа агаарыг хийтэй андуураад байдаг. Энэ хийн үйл ажиллагааг нь тухайн хүний амьдралын хэв маяг, хоол унд, улирлын нөлөө болон үйлийн үр гэсэн дөрвөн шалтгаанаар илүүдэж, дутуудаж, буруудаж алдагддаг. Ингэснээр өвчин үүсдэг. Шамбрам нь суулгах, төрөх үед саадтай байх, өтгөнийг хорих, өтгөн хатах, олон цагаар сууж ажиллах, хүйтэн сэрүү...