Х.Пүрэвбадам эмч маань хүний төлөө чин сэтгэлээсээ ажилладаг

Өөрийн найз Дагвадуламын зөвлөснөөр энэ сайхан эмнэлэгт 7 хоног хэвтэн эмчлүүллээ. Энэ эмнэлэгт дандаа миний ахан дүүс байгаа мэт тийм дотно сайхан харьцаатай эмч, сувилагч, үйлчлэгч хүмүүс ажиллах юм.

Өрнийн анагаахын эмнэлгээр яваад оношоо тогтоолгож чадаагүй байсан өвчнөө оношлуулж, мөн хаашаа ч явалгүйгээр бүх төрлийн шинжилгээнд хамрагдаж дээр нь тохилог цэвэрхэн өрөөнд сувилуулсандаа маш их баяртай байна.

Өмнө нь огтхон ч сонсож байгаагүй өвөрмөц эмчилгээ ихтэй юм. Жишээ нь, готол- битүү чанасан толгойн уураар утах гэх мэт. Эмчлэгч эмч Х.Пүрэвбадам нь эмч хүний тухай миний ойлголтуудыг арчсан бөгөөд (би өмнө нь эмч хүн их зантай, ууртай, төвөгшөөсөн шинжтэй байдаг гэж боддог байлаа) энгийн тусархуу зөөлөн, чин сэтгэлээсээ хүний төлөө ажилладаг юм байна.

Мөн өдөр бүр өөр өөр амттай сайхан хоолоор үйлчилдэг тогооч Наранцэцэг, Байгалмаа нартаа чин сэтгэлээсээ баярлалаа.

         Д.Буян-Өлзий /Орхон аймаг. Баян Өндөр сум/

С.Дагвадулам /Хөвсгөл аймаг Эрдэнэбулган сум/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *