Мэдээ мэдээлэл

Х.Пүрэвбадам эмч маань хүний төлөө чин сэтгэлээсээ ажилладаг
Үйлчлүүлэгчдийн сэтгэгдэл

Х.Пүрэвбадам эмч маань хүний төлөө чин сэтгэлээсээ ажилладаг

Өөрийн найз Дагвадуламын зөвлөснөөр энэ сайхан эмнэлэгт 7 хоног хэвтэн эмчлүүллээ. Энэ эмнэлэгт дандаа миний ахан дүүс байгаа мэт тийм дотно сайхан харьцаатай эмч, сувилагч, үйлчлэгч хүмүүс ажиллах юм. Өрнийн анагаахын эмнэлгээр яваад оношоо тогтоолгож чадаагүй байсан өвчнөө оношлуулж, мөн хаашаа ч явалгүйгээр бүх төрлийн шинжилгээнд хамрагдаж дээр нь тохилог цэвэрхэн өрөөнд сувилуулсандаа маш их баяртай байна. Өмнө нь огтхон ч сонсож байгаагүй өвөрмөц эмчилгээ ихтэй юм. Жишээ нь, готол- битүү чанасан толгойн уураар утах гэх мэт. Эмчлэгч эмч Х.Пүрэвбадам нь эмч хүний тухай миний ойлголтуудыг арчсан бөгөөд (би өмнө нь эмч хүн их зантай, ууртай, төвөгшөөсөн шинжтэй байдаг гэж боддог байлаа) энгийн тусархуу зөөлөн, чин сэтгэлээсээ хүний төлөө ажилладаг юм байна. Мөн өдөр бүр өөр өөр амттай...
Б.Батчимэг эмч маань өвчтөнийхөө сэтгэлзүйг судалдаг нь маш их таалагдсан
Үйлчлүүлэгчдийн сэтгэгдэл

Б.Батчимэг эмч маань өвчтөнийхөө сэтгэлзүйг судалдаг нь маш их таалагдсан

Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт энэ гуравдугаар сард гэр бүлийн хүн, дүүтэйгээ гурвуулаа 10 хоног хэвтэн эмчлүүллээ. Эелдэг зөөлөн харьцаатай Б.Батчимэг эмчид үзүүлж, оношоо тогтоолгон эмчлүүллээ. Энэ эмнэлгийн эмч ажилчид хүний төлөө гэсэн сэтгэлээр ажилладаг учраас эмчилгээ эхэлсэн өдрөөс л өвчин маань илаарьшиж эхэллээ. Би олон ч эмнэлэг, сувилалд амарч, сувилуулж байсан ч Манба Дацан Нэгдсэн эмнэлэг шиг эмнэлэгтэй таарч байсангүй. Б.Батчимэг эмч дайчин, хөдөлмөрч, хүний төлөө гэсэн сэтгэлтэй, хүнийг хүндэлдэг, мэргэжилдээ мэргэшиж яваа мундаг эмч байна. Б.Батчимэг эмчид нэг онцлог байдаг. Өглөө оройд заавал үзлэг хийж, эмчилгээ ямар болж байна гэж санал хүсэлтийг минь сонсдог. Заавал эмчилж байгаа өвчтөнийхөө сэтгэл зүйг судалдаг. Тиймээс бид үнэхээр сэтгэл хангалуун байдаг. Дараа дахин ...
Эмчлэгч эмч Э.Чинбатдаа онцгойлон талархлаа илэрхийлье
Үйлчлүүлэгчдийн сэтгэгдэл

Эмчлэгч эмч Э.Чинбатдаа онцгойлон талархлаа илэрхийлье

Би Манба Дацан эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүллээ. Эмчилгээ сувилгаа чанартай сайн хийгдэж байна. Эмчлүүлэх хугацаанд бидэнд энэрэнгүй сайхан сэтгэлээр хандаж өвчтөнүүдийг чин сэтгэлээсээ асран эмчилж үйлчилж байсанд үйлчлүүлэгч бидний зүгээс сэтгэл хангалуун байлаа. Эмчлэгч эмч Э.Чинбатдаа онцгойлон талархлаа илэрхийлье. Авран нигүүлсэн өгөөмөр сэтгэлтэй Асран эмчлэх цуцашгүй зүтгэлтэй Анагаан эдгээх алтан мутартай Ачлалт эмч нартаа маш их баярлалаа. Үйлчлүүлэгч Д.Болормаа, С.Мөнгөнцэцэг...
Г.Пүрэвжаргал эмчдээ баярлалаа
Үйлчлүүлэгчдийн сэтгэгдэл

Г.Пүрэвжаргал эмчдээ баярлалаа

Би Манба Дацан Нэгдсэн эмнэлгээр нэлээд удаан хугацаанд эмчлүүлж, тан эм байна. Ялангуяа ядаргаа нойргүйдэлтэй надад ор дэр тухтай өрөөнд нам гүм байх нь эмчилгээнээс дутахааргүй чухал гэдгийг Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд өөрийн биеэр мэдэрсэн. Тав тухтай байхад сэтгэл гаргасан техникч Одсүрэн, анхаарал тавьж шуурхай эмчилгээ үзүүлсэн эмч Г.Пүрэвжаргал болон бусад эмч, эмнэлгийн ажилчиддаа баярлалаа. Үйлчлүүлэгч Г.Дорждэрэм...
Эмч М.Золбоо болон Манба Дацан эмнэлгийн эмч нарын хүний төлөө гэсэн үйлс нь ундарч байх болтугай
Үйлчлүүлэгчдийн сэтгэгдэл

Эмч М.Золбоо болон Манба Дацан эмнэлгийн эмч нарын хүний төлөө гэсэн үйлс нь ундарч байх болтугай

Хамба лам Д.Нацагдорж тэргүүтэй Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн хамт олонд буянтай ажил үйлс хийж буйд талархсан сэтгэлээ илэрхийлье. Тус эмнэлэгт нөхрийн хамт хэвтэж эмчлүүллээ.  Тус эмнэлгийн үйлчилгээ үнэхээр сайн байна. Эмчлүүлэх хугацаанд зүү, төөнүүр, толгойн бариа, массаж, ясны шөл, гүзээтэй толгойны ууранд орж уламжлалт эмчилгээ хийлгэлээ. Анх ирэхдээ толгой маш их өвддөг, нойргүйдэлтэй, ядаргаанд орсон байлаа. 3-4 хоногт өөрчлөлт өгч сайжирч байна. Эмч М.Золбоодоо болон Манба Дацан эмнэлгийн хамт олондоо маш их баярлалаа. Эелдэг сайхан харьцаатай та бүхний хүний төлөө гэсэн цохилох зүрх нь улам бадарч буяны үйлс нь ундарч байхыг хүсье. Угтаж авсан Одсүрэнд их баярлалаа. Үйлчлүүлэгч Төмөрбаатар, Сарантуяа...
Ц.Амаржаргал эмч болон Манба Дацангийн найрсаг чадварлаг хамт олондоо баярлалаа
Манба Дацан эмнэлэг, Талархал

Ц.Амаржаргал эмч болон Манба Дацангийн найрсаг чадварлаг хамт олондоо баярлалаа

Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт 5 хоног хэвтэж эмчлүүллээ. Тавтай сайхан орчинд найрсаг харьцаатай, чадварлаг эмч Ц.Амаржаргал эмчээр эмчлүүлж илаарьшлаа. Эмчилгээ сайтай, хоолны амт чанар сайтай гээд Манба Дацан эмнэлгийн давуу талыг тоочоод баршгүй. Тиймээс ч Ц.Амаржаргал эмчдээ болон сувилагч, тогооч, нийт эмнэлгийн хамт олонд талархлаа илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье. Үйлчлүүлэгч Сэлэнгэ Ганчимэг
Уламжлалт анагаах ухааныг цогцоор нь хөгжүүлж буй Д.Нацагдорж эмчдээ болон Г.Оргил эмчдээ баярлалаа
Манба Дацан эмнэлэг, Талархал

Уламжлалт анагаах ухааныг цогцоор нь хөгжүүлж буй Д.Нацагдорж эмчдээ болон Г.Оргил эмчдээ баярлалаа

Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт 7 хоног хэвтэж эмчлүүллээ. Энэ хугацаанд өвчтөндөө цаг үргэлж санаа тавин эмчилж байсан Г.Оргил эмчдээ болон эмнэлгийн нийт эмч, ажилтан нартаа баярласан сэтгэлээ илэрхийлж байна. Та бүхнийхээ эмчлэн сувилах их үйлсэд тань өндрөөс өндөр амжилтыг хүсье. Эмчлүүлэгч Б.Сарантуяа Манай гэр бүл Манба Дацан эмнэлгээр 2 дахь удаагаа үйлчлүүлж байна. Юуны өмнө уламжлалт анагаах ухаан гэдэг энэ гайхамшиг буянтай үйлсийг бүрэн бүтэн цогцолбороор нь хөгжүүлж чадаж байгаа Д.Нацагдорж маарамбадаа маш их талархаж энэ сайхан үйлсээ улам дэлгэрүүлэн хүн ардаа сэтгэлийн жаргал эдлүүлэн, оюуны их ухаарлыг хайрлаарай. Мөн эмчлэгч эмч Г.Оргил, Г.Ган-Эрдэнэ нартаа маш их талархлаа. Та нар минь олон олон хүнд энэ л сайхан сэтгэлээрээ эрүүл энхийг бэлэглээрэй. Буяны үйлс буцаад ирэхд...
Хүнлэг, чадварлаг Ч.Дэлгэрмаа эмчээр эмчлүүлж илаарьшсандаа баяртай байна
Манба Дацан эмнэлэг, Талархал

Хүнлэг, чадварлаг Ч.Дэлгэрмаа эмчээр эмчлүүлж илаарьшсандаа баяртай байна

Манба Дацан эмнэлэгт үзүүлж, хэвтэж биеэ эмчлүүлэх миний бараг 10 жилийн мөрөөдөл байлаа. Учир нь цаг зав, бололцоо олдохгүй, сэтгэлийн мухарт тээж явсаар одоо л хэвтэж эмчлүүлэх бололцоо гарсан юм. Миний хувьд өндөр настай ээжтэйгээ хамт эмчлүүллээ. Эмнэлгийн хаалгаар орж ирэхээс авахуулаад угтаж хүлээн авах анхны сэтгэгдлээс асар их итгэл найдвар, эрч хүч, урам зориг бадраасан Одсүрэнд маш их талархаж байна. Хүнд чин сэтгэлээсээ хандаж сайхан үйлчилсэн нь сэтгэлээс гарахгүй сайхан сэтгэгдэл төрүүлж үлдлээ. Мөн эмчлэгч эмч Ч.Дэлгэрмаа бие нь бага ч бэлчээр нь том, эрдэм мэдлэгтэй, эгэл даруухан хэр нь ямар их чадварлаг, ухаалаг, хүнлэг эмч болохыг мэдэрсэн. Сайхан харьцаа, хандлагыг өөртөө бий болгосон чадвартай эмчээр эмчлүүлж илаарьшсандаа маш их баярлаж байна. Тогооч З.Байгальмаа амт...
“Могойн яр” хэмээх шаналгаат өвчнөөс аварсан Н.Доржсүрэн эмчдээ баярлалаа
Манба Дацан эмнэлэг, Талархал

“Могойн яр” хэмээх шаналгаат өвчнөөс аварсан Н.Доржсүрэн эмчдээ баярлалаа

Би Манба Дацан эмнэлэгт 10 хоног эмч Н.Доржсүрэн, Ц.Амаржаргал нараар эмчлүүлэн сайхан эмчилгээ үйлчилгээ аваад сэтгэл өндөр байна. Танай хамт олон харьцаа, үйлчилгээ сайтай, үйлчилгээгээ тогтмол тайлбарлан анхааруулдаг, эмч нар нь өөриймсөг ажлаа цаг тухайд нь чанартай явуулдагаас гадна эмнэлгийн тогооч нарын хоол бидэнд яг таарсан эмчилгээний чанартай, амт сайтай байсан нь бидэнд маш сайхан санагдлаа. Эмнэлгийн бүх зүйл хүний төлөө маш сайхан төлөвлөгдөж хийсэн, тохижуулсан нь илт байна. Энэ бүгдийг цогцлоон байгаа танай хамт олонд баярласан талархснаа илэрхийлэхийн хамт ажлын өндөр амжилт хүсэн ерөөе. Эмчлүүлэгч Ч.Хоролбаяр Манба Дацан эмнэлгийн их эмч Н.Доржсүрэнд болон эмнэлгийн хамт олон та бүхэндээ талархлаа илэрхийлье. Миний бие “Могойн яр” хэмээх шаналгаат өвчин тусч, Манба Дацан...
Хүний гавьяат эмч Д.Нацагдорж тэргүүтэй Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн хамт олондоо баярлалаа
Манба Дацан эмнэлэг, Талархал

Хүний гавьяат эмч Д.Нацагдорж тэргүүтэй Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн хамт олондоо баярлалаа

Хүний гавьяат эмч Д.Нацагдорж тэргүүтэй Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт арав хоног хэвтэж эмчлүүлээд биеийн байдал маш сайн болж эмнэлгээс гарлаа. Эелдэг даруу зантай, инээмсэглэл дүүрэн үйлчлүүлэгчдийг угтдаг Рентген техникч Одсүрэн Алтан чагнуураа хүзүүн дээрээ тохож Амин судсыг гараараа мэдэрч Аливаа өвчнийг оношлон эмчилдэг Ачтан эмч Гончигдорж, Болорчимэг, Ган-Эрдэнэ нартаа Ажил үйлс нь амжилт бүтээлээр дүүрэн Амьдрал жаргал нь илтэд хөөрөөр бялхаж явах болтугай Зохистой зөв хоолоор Зон олныг эмчилж байгаа Ажил мэргэжилдээ шаламгай Ахлах тогооч Наранцэцэг, Байгалмаа, угаагч Байгалмаа болон Арга билгийг хослуулан Ардын уламжлалт аргаар Өвчин бүхнийг ялан дийлж Өчнөөн олон түмнийг илааршуулан эдгээж  байгаа Манба Дацан эмнэлгийн хамт олондоо маш их баярлалаа. Та бүхэн мин...