Хүний гавьяат эмч Д.Нацагдорж тэргүүтэй Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн хамт олондоо баярлалаа

Хүний гавьяат эмч Д.Нацагдорж тэргүүтэй Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт арав хоног хэвтэж эмчлүүлээд биеийн байдал маш сайн болж эмнэлгээс гарлаа.

Эелдэг даруу зантай, инээмсэглэл дүүрэн үйлчлүүлэгчдийг угтдаг

Рентген техникч Одсүрэн

Алтан чагнуураа хүзүүн дээрээ тохож

Амин судсыг гараараа мэдэрч

Аливаа өвчнийг оношлон эмчилдэг

Ачтан эмч Гончигдорж, Болорчимэг, Ган-Эрдэнэ нартаа

Ажил үйлс нь амжилт бүтээлээр дүүрэн

Амьдрал жаргал нь илтэд хөөрөөр бялхаж явах болтугай

Зохистой зөв хоолоор

Зон олныг эмчилж байгаа

Ажил мэргэжилдээ шаламгай

Ахлах тогооч Наранцэцэг, Байгалмаа, угаагч Байгалмаа болон

Арга билгийг хослуулан

Ардын уламжлалт аргаар

Өвчин бүхнийг ялан дийлж

Өчнөөн олон түмнийг илааршуулан эдгээж  байгаа

Манба Дацан эмнэлгийн хамт олондоо маш их баярлалаа.

Та бүхэн минь үйлс бүхэн өөдрөг байж

Үргэлж инээмсэглэж явахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

Дорноговь аймаг, Сайншанд

Өндөр настан Е.Лхамсүрэн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *