Эмчлэгч эмч Э.Чинбатдаа онцгойлон талархлаа илэрхийлье

Би Манба Дацан эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүллээ. Эмчилгээ сувилгаа чанартай сайн хийгдэж байна. Эмчлүүлэх хугацаанд бидэнд энэрэнгүй сайхан сэтгэлээр хандаж өвчтөнүүдийг чин сэтгэлээсээ асран эмчилж үйлчилж байсанд үйлчлүүлэгч бидний зүгээс сэтгэл хангалуун байлаа.

Эмчлэгч эмч Э.Чинбатдаа онцгойлон талархлаа илэрхийлье.

Авран нигүүлсэн өгөөмөр сэтгэлтэй

Асран эмчлэх цуцашгүй зүтгэлтэй

Анагаан эдгээх алтан мутартай

Ачлалт эмч нартаа маш их баярлалаа.

Үйлчлүүлэгч Д.Болормаа, С.Мөнгөнцэцэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *