Tag: манбадацан

Танилцуулга

“УЛСЫН ОНЦ ЧУХАЛ ОБЪЕКТЫГ ХАМГААЛАХ АЛБА”-НЫХАН ХАМБА ЛАМЫГ УРИЛАА

МУ-ын Цагдаагийн газрын харъяа “Улсын онц чухал объектыг хамгаалах алба”-ны олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны хамгаалалтын гуравдугаар хэсгийн дөрвөн ангийн бие бүрэлдэхүүн нэгдэн Хамба ламыг урин лекц сонслоо.Шударга нийгэм тогтоохын тулд, хууль сахиулагчид эхлээд өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй. Өөрөө зөв хүн байж бусдыг зөв зүгт чиглүүлж чадна хэмээн Хамба лам, МУ-ын гавъяат эмч Профессор Д.Нацагдорж багш яриагаа эхэллээ.Учир нь цагдаа, эмч хэн хэн нь тангараг өргөн, өргөсөн тангаргаа үнэнчээр биелүүлхийг эрмэлзэн ажилладаг. Эмч хүн нийгмээ оюун санаа болон бие махбодь талаас нь эрүүлжүүлэн хамгаалах гэж, харин цагдаа хууль хяналтынхан ард иргэдийн амгалан тайван байдлыг сахин хамгаалах хариуцлага хүлээн тангараг өргөн ажилладаг өглөгтнүүд билээ. Ерөнхийдөө, гурван хэлбэрийн өглөг ба...