Tag: 108 мөргөл

Та илүүдэл жингээ хасмаар байна уу?
Манба Дацан эмнэлэг

Та илүүдэл жингээ хасмаар байна уу?

Хэрэв та илүүдэл жингээ хасахыг хүсэж байгаа бол эдгээр асуултыг өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. -Та стресстэй байна уу? Стресс, сэтгэлзүйн таагүй байдал хоол идэх дуршлыг нэмэгдүүлдэг. Түүнчлэн хооллож байх үедээ санаа зовоосон асуудлынхаа талаар хэт анхаарснаас болж их идсэнээ анзаарахгүй байх, хоолны шингээлт муудах зэрэг сөрөг үр дагаврууд гарна. Тиймээс та таргалалтаас сэргийлье гэвэл стресс, сэтгэлзүйн гутралаас ангид байж, тогтмол цагт хооллож байх хэрэгтэй. -Та өглөө хэдэн цагт босдог вэ? Өглөө нар мандахаас өмнө босох нь эрүүл мэндэд тустай. Учир нь нар мандах цагаар хүний биеийн хийн гүйдэл сайн гүйдэг бөгөөд энэ үед босвол цовоо сэргэлэн, бие хөнгөн байдаг. Хэрэв нар мандасны дараа босвол бие хүндэрч, залхууран, аливаа зүйлийг хийхэд хэцүү, төвөгтэй мэт санагдана. Тиймээс ө...