Tag: өлсгөх эмчилгээ

Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Нойроо хэрхэн зөв зохицуулах вэ?

Хүн эрүүл байхын нэг үндэс бол тайван сайхан унтаж амрах юм. Хүн өдөр ажилласан бие сэтгэлийн ачааллаа шөнө нь унтаж амарсанаар тайлж, дараа өдөр ажиллах эрч хүчийг нөхөн авч байдаг. Тиймээс нойроо зөв зохицуулан тохирох хэмжээгээр унтаж амарч байх нь чухал. Хүн шөнийн цагт унтахгүй байснаар хийг үүсгэх тул амар тайван унтах хэрэгтэй. Хэрэв шөнө ажиллах, эсвэл аливаа шалтгаанаар унтаагүй тохиолдолд маргааш нь хоол идэлгүйгээр унтаагүй хугацааныхаа хагас төдий хугацаанд унтаж байх хэрэгтэй. Тэжээлийн улирал буюу 4-5 дугаар сарын үед архинд согтсон, хүч барагдсан, бие сэтгэл шаналсан, хүнд хүчир ажлаас болж ядарсан, хөгшин настай, сэтгэл санаа тайван бус айсан хүмүүс шөнийн богиноор биеийн хүч, өнгө зүсээ алдан, хийгээ аривдуулж байдаг. Тиймээс энэ үед өдөр бага зэрэг унтах нь хийг дарж, ...
Таргалалтыг өлсгөх эмчилгээгээр бууруулдаг
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Таргалалтыг өлсгөх эмчилгээгээр бууруулдаг

Орчин үед техник технологийн хөгжилтэй холбоотойгоор хүмүүсийн ажил хөнгөвчлөгдөн, тэр хэрээр биеийн хүчний ажил хийхээ больсон. Түүнчлэн хоол хүнсний зөв зохистой хэрэглээ алдагдан хэт тослог, илчлэг ихтэй хүнс хэрэглэх болсоноор таргалалт хэмээх өвчлөл ихсэж байна. Хүн хэт таргалснаар бие сэтгэлийн шамдал доройтох, ажлын үр бүтээмж буурах, амархан ядрах, биеийн илч буурах, хоолны шингэц муудах, нус цэр ихсэх, биеийн галбир алдагдахаас гадна цаашлаад биед муу цус дэлгэрэх, зүрх судасны өвчлөл үүсэх зэрэг хүндрэлүүд бий болдог. Энэ нь зөвхөн буруу хооллолт, идэвхитэй хөдөлгөөн дутагдсанаас болж байна. Уламжлалт анагаах ухаанд хэт таргалсан өвчинд өлсгөх эмчилгээ хийх хэрэгтэйг тодорхой бичсэн байдаг. Өлсгөх эмчилгээг хэт тарган, ходоодны хоол боловсруулах чадвар нь буурч, хоолны шин-гэц ...