Tag: өвчин

Г.Одонцэцэг: Зөв сэтгэлээр охь тунгалгаа тэтгэж явбал тамир сайн, цог золбоотой байх болно
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Г.Одонцэцэг: Зөв сэтгэлээр охь тунгалгаа тэтгэж явбал тамир сайн, цог золбоотой байх болно

Оточ Манрамба Их сургуулийн дэд захирал, Манба Дацан эмнэлгийн зөвлөх эмч, доктор Г.Одонцэцэгтэй өвчний ангилал болон хүн амын дунд зонхилж буй өвчлөлүүдийг уламжлалт анагаах ухаанаар хэрхэн эмчилж байгаа талаар ярилцлаа. Өрнийн анагаах ухаанаар оношийг нь тодруулж чадахгүй байгаа маш олон өвчнийг уламжлалт анагаах ухаан эмчлээд байгаа нь уламжлалт анагаах ухааны өвчний ангилалтай холбоотой байх. Тиймээс уламжлалт анагаах ухаанд өвчнийг хэрхэн ангилдаг талаар яриагаа эхлэе? Уламжлалт анагаах ухаан яагаад Европ анагаах ухааны оношилж чадахгүй байгаа өвчнийг оношлоод, эмчлээд байна вэ гэдэг нь энэ хоёр анагаах ухааны онолын зөрүүтэй холбоотой. Тухайлбал, уламжлалт анагаах ухаанд анх хүний бие бүрэлдэхэд хамт үүсч, төрсөн 1080 ад гэж байдаг. Мөн хүний биеийн гадна орчинд байдаг ад зэтгэр ...