Tag: явдал мөр

Хаврын улиралд сэрүүн чадалтай хар, ногоон цай хэрэглэх тохиромжгүй
Манба Дацан эмнэлэг

Хаврын улиралд сэрүүн чадалтай хар, ногоон цай хэрэглэх тохиромжгүй

Хаврын улирал нь өвөл, зуны завсрын улирал бөгөөд энэ улиралд нар, сарны хүч тэнцдэг, ургамал модод сэрж, нахиагаа дэлгэдэг зэрэг олон онцлогтой. Сав ертөнцөд гарч буй эдгээр онцлог чанаруудтай уялдаад хүний бие махбодыг амьдруулагч хүчин зүйл болох хий, шар, бадганы бэлгэ чанаруудад ч мөн адил аажмаар өөрчлөлт ордог. Хавар хүний биед бадганы бэлгэ чанарууд ихсэн хөдлөж, хийн бэлгэ чанарууд хурж, харин шарын бэлгэ чанар амарлисан байдалтай байдаг. Өвөл нарны хүч туйлдаа хүртэл багасаж, сарны хүч туйлдаа хүртэл ихэсдэг учраас хүний биеийн шар үсний сүвүүд хаагдаж, дотоод галын илч бадардаг. Тиймээс тамир тэнхээ сайн байдаг. Харин хавар сарны хүч аажмаар барагдаж, нарны хүч ихссэнээр хүний биеийн арьсны нүх сүвүүд нээгдэж, галын илч нь гадагшилж, хүний бие махбод доройтдог. Хаврын улиралд ...
Ж.Насанбат: Ямар нэг спортын мөн чанарыг таниад, хичээллэвэл тодорхой амжилтанд заавал хүрдэг
Оточ Манрамба Их Сургууль

Ж.Насанбат: Ямар нэг спортын мөн чанарыг таниад, хичээллэвэл тодорхой амжилтанд заавал хүрдэг

Явдал мөрийн дээд нь явган алхах гэж уламжлалт анагаах ухаанд үздэг. Ууланд алхаж эрүүл зөв амьдралын хэвшлийг хамтдаа бүтээж, олон хүмүүсийг уриалан зөв хэмнэлд дадуулж байгаа “Хамтдаа алхацгаая” клубын гишүүн Ж.Насанбаттай ярилцлаа. “Хамтдаа алхацгаая” клубийнхэн сонирхлоороо нэгдэн ууланд алхаж эхэлсэн бөгөөд үйл ажиллагаа нь улам өргөжин өндөр уулын авиралтанд ч өөрсдийгөө сорих болсон юм. Тэд он гарсаар Хэнтийн нурууны ноён оргил Асралт хайрханд, Соёны нурууны ноён оргил Мөнхсарьдагт, саяхан дөрөвдүгээр сарын сүүлээр Summit mountaineering & Climbing club-ээс уламжлал болгон зохион байгуулдаг "Дуган хад-2017" 45 км-ийн уртын алхалтанд багаараа амжилттай оролцсоноос гадна Хангайн нурууны ноён оргил Богд Очирваань Отгонтэнгэр хайрханд багаараа амжилттай авираад иржээ. -“Хамтдаа алха...