Tag: эмчилгээний хоол

Хорхог бол Хор+Хог биш, Харин…
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Хорхог бол Хор+Хог биш, Харин…

Хорхогийг Хор+хог болсон хоол гэх яриа сүүлийн үед гарч байна. Хорхог нь үнэхээр хүний биед хор болох хоол мөн үү? Хорхог бол хүний биед хор хог болох хоол биш, харин ч жинхэнэ эмчилгээний хоол. Хамгийн гол нь хорхогийг зөв хэрэглэх хэрэгтэй. Хорхогийг халуун чулуугаар болгосноор хонины махны бүлээн чанарыг сайжруулдаг. Тиймээс хорхогны махыг цадатлаа идэж болохгүй. Гэтэл манайхан хорхогийг гэдсээ дүүртэл идчихээд дээрээс нь архи уучихдаг. Ингэснээр хүний биед шар дэлгэрээд хордлого болчихож байгаа юм. Хорхогийг маш бага хэмжээгээр идэж, халуун чулуугаар нь хийн бэлчирүүдийг төөнөөд, үнэрийг нь үнэртэх юм бол хүний биед маш сайн тэжээл болдог. Хорхог бол хор хог биш ээ, хорхог бол жинхэнэ монголын хий дарах сайн чанарын эмчилгээний хоол юм. Уламжлалт анагаах ухаан сонины Эмчээс асууя? бул...