Tag: элэгний өвчин

Уламжлалт эм, заслаар элэгний өвчинг эмчлэх бүрэн боломжтой
Манба Дацан эмнэлэг

Уламжлалт эм, заслаар элэгний өвчинг эмчлэх бүрэн боломжтой

Элэгний өвчинг УАУ-ы онолд идээунд эс шингэснээр тунгалаг цөв холилдон элгэнд тамир болж чадахгүй муу цус дэлгэрэх, хүчтэй хатуу явдал мөрийг хэтрүүлэн үйлдсэнээс болж үүсдэг. Халуун исгэлэн идээ унд болох архи, айраг, өөх тостой хоол хэтрүүлэн идэх, хүнд хүчир ажил хийх, халуун болон чийгтэй хүйтэн газар удаан хугацаагаар байх зэрэг явдал мөрийг үйлдэх нь элэгний өвчин үүсэх гол нөхцөл болно. Элгийг “Хатан эрхтэн” хэмээн нэрлэдэг. Хаан эрхтэн нь зүрх бөгөөд элэг нь зүрхийг цусаар тэтгэж байдаг тул хатан эрхтэн хэмээжээ. Энэхүү зүйрлэл нь элгийг эрүүл байлгах нь ямар чухал ач холбогдолтой вэ гэдгийг харуулж байна. УАУ-д элэгний үндсэн 18 өвчин байдаг гэж үздэг. Эдгээрээс 13 нь халуун өвчин, 5 нь хүйтэн төрлийн өвчин байх бөгөөд үүнийг дурдвал, Элэгний халуун 13-д: 1. Лэвганжай-Элэг дэлгэр...