Элэгний вируст гепатитад уламжлалт эмчилгээ үр дүнтэй
Оточ Манрамба Их сургуулийн УАУ-ы тэнхимийн багш, их эмч, АУ-ы магистр Д.Отгонбаатар
Сүүлийн жилүүдэд өдөр тутмын амьдралын хэвшил, буруу хооллолт, хоол хүнсний зохисгүй хэрэглээ зэргээс шалтгаалан хоол боловсруулах эрхтэн системийн өвчлөл тэр дундаа тариур, цус цусан бүтээгдэхүүнээр дамжсан элэгний өвчлөл Монголчуудад элбэг тохиолдох болсон. 1990-ээд оноос өмнөх үеийн иргэдийн дунд тариураар болон бохир гараар халдварласан элэгний А, В, С вирусын төрлийн халдвар нийтлэг тархсан. Монголчуудын өвчлөл, нас баралтын тэргүүлэх таван шалтгааны нэг нь элэгний өвчлөл тэр дундаа элэгний вируст гепатит түү-нээс шалтгаалсан элэгний цирроз, хавдар орж байгаа юм. Элэгний вирусыг эмчлэлгүй удвал гепатитаас гадна элэгний хатуурал, элэгний хавдар үүс-гэх эрсдэлтэй бөгөөд эрт үед нь оношилж эмчлэх шаардл...