Tag: шар бадган

Та аль нь вэ?
Манба Дацан эмнэлэг

Та аль нь вэ?

Хүн бүрийн ааш авир, бодож санах, хэлж ярих нь өөр учраас тэр бүртэй тааруулж харьцахын тухайд тухайн хүн ямар араншинтай хүн бэ гэдгийг мэдсэн байх нь чухал. Уламжлалт анагаах ухаанд хүний өвөрчлөл буюу мөн чанарыг ялган тайлбарлахдаа хийн араншинтай, шарын араншинтай, бадганы араншинтай хүн хэмээхээс гадна хавсарсан (хий+ шар, хий+бадган, шар+бадган), хурсан гэж 7 ангилна. Хийн араншинтай хүнийг магтаж урамшуул Хийн араншинтай хүн эхийн хэвлийд байх үед эх нь тослог шимтэй идээг бага идэж, амралт багатай ажиллаж, нойр хоолыг зөв зохицуулж чадаагүйгээс хийн араншинтай хүн бүрэлдэх нөхцөл болно. Хийн араншинтай хүмүүсийн ихэнх нь бие султай, өвчин амархан ороодог, хар, хөх туяатай арьстай, туранхай жижиг биетэй, олон үгтэй, ямарваа нэгэн зүйлд даган дууриах магадлалтай, наслалт, эдлэх эд...