Г.Одонцэцэг: Амт нь хүний бие махбодод нөлөөлөхөөс гадна сэтгэлзүйд бас нөлөөлдөг
Манба Дацан эмнэлгийн Зөвлөх эмч, Оточ Манрамба Их Сургуулийн дэд захирал, АУ-ы доктор Г.Одонцэцэгтэй ямар амттай хоол хүнсийг хэрхэн хэрэглэх нь бидний эрүүл мэндэд тустай талаар ярилцлаа.
-Уламжлалт анагаах ухаанд аливаа амт амтагдах төдий тус эрдмээ өгдөг гэж үздэг. Амтны талаарх ойлголт яагаад чухал байна вэ?
-Бидний идэж хэрэглэдэг хоол унд, эмийн ургамал гээд бүх л юмсад агуулагдаж байгаа таван махбодын их, багын хэмжээнээс шалтгаалж янз бүрийн амт гардаг. Хоол, унд, эмийн амтнаас шалтгаалж түүний махбодын хувь янз бүр байна, түүнийгээ дагаад хүний биед үзүүлэх үйлчлэл нь ч янз бүр байдаг. Амтанд агуулагдаж буй таван махбодын мөн чанар нь хүний биеийн эрүүл, эмгэг байдалд нөлөөллөө үзүүлдаг. Тиймээс уламжлалт анагаах ухаанд амтны тухай гүн гүнзгий онолын ойлголт байдаг бөгөөд эм н...