Tag: цэвэршилт

Г.Одонцэцэг: Эрт цэвэрших нь эмгэг үйл явц
Манба Дацан эмнэлэг

Г.Одонцэцэг: Эрт цэвэрших нь эмгэг үйл явц

  Манба Дацан эмнэлгийн зөвлөх эмч, АУ-ы доктор Г.Одонцэцэгтэй цэвэршилт, эмэгтэйчүүдийн өвчлөлийн талаар ярилцлаа. -Цэвэршилт хүн бүхэнд тулгардаг жам ёсны зүйл гэдгийг мэддэг ч энэ нь яагаад, яаж явагддаг, ямар учиртай физиологийн үйл ажиллагаа болохыг төдийлөн мэддэггүй шүү дээ. Тиймээс цэвэршилт гэж юу болох талаар яриагаа эхлэе? -Цэвэршилт гэдэг нь тунгалаг, цөвийн боловсролтын үйл ажиллагаатай уялдаж эмэгтэй хүний бие махбодод явагддаг бодисын солилцооны үйл явц. Хүний биеийн долоон тамир буюу тунгалаг болох идээний тунгалаг, цус, мах, өөх, яс, чөмөг, дусал нь хүний бие эхийн хэвлийд тогтохоос эхлээд үүсч, боловсорч төлжсөөр дунджаар 12 нас хүрэхэд эцсийн тунгалаг болох дусал нь боловсорч гүйцсэнээр сарын тэмдэг гадагшилж эхэлдэг. Ийнхүү долоон тунгалаг нь бүрэн гүйцэд боловсорч ба...
Цэвэршилтийн хам шинж илэрсэн эмэгтэйчүүдэд өгөх зөвлөмж
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Цэвэршилтийн хам шинж илэрсэн эмэгтэйчүүдэд өгөх зөвлөмж

Цэвэршилт гэдэг нь эмэгтэйчүүдийн насны онцлогтой холбоотой өндгөвчний үйл  ажиллагаа буурсаны суурин дээр илрэх бие махбодийн ерөнхий болон нөхөн үржихүйн тогтолцооны эрхтнүүдийн үйл ажиллагааны ба бүтцийн өөрчлөлт юм. Зарим тохиолдолд эмэгтэйчүүдэд цэвэршилтийн үеийн өөрчлөлтүүд эмгэг байдлаар илрэхийг цэвэршилтийн хам шинж гэнэ. Цэвэршилтийн хам шинжид нас, удамшил, яс үндэс, зан заншил, амьдралын хэв маяг, хорт зуршил, буруу зан үйл зэрэг олон хүчин зүйлс нөлөөлдөг. Цэвэршилтийн хам шинжтэй эмэгтэйчүүдийн 92 %- д нь халуу оргиж, хөөрөх  хам шинж илэрдэг бөгөөд ялангуяа ахимаг насны эмэгтэйчүүдийн дунд элбэг тохиолддог  байна. “Цэвэршилтийн хам шинж илэрсэн үйлчлүүлэгчдэд үзүүлэх асаргаа, сувилгааны үндсэн зарчим” –ийн талаарх мэдлэг нь зөвхөн тухайн насны эмэгтэйчүүдэд төдийгүй тэдний...