Tag: хэл оношлогоо

Н.Сайнбуян: Таван цул, зургаан сав эрхтэний бүхий л мэдээллийг хэлнээс харж болдог
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Н.Сайнбуян: Таван цул, зургаан сав эрхтэний бүхий л мэдээллийг хэлнээс харж болдог

Оточ Манрамба Их сургуулийн Уламжлалт анагаах ухааны тэнхимийн эрхлэгч, УАУ-ы их эмч Н.Сайнбуянтай уламжлалт анагаах ухааны хэл оношилгооны талаар ярилцлаа. Тэрбээр Тайваний “Cheng Shiu” Их сургуульд “Монгол Хятадын Уламжлалт анагаах ухааны хэл оношилгооны харьцуулсан судалгаа” сэдвээр докторын зэрэг хамгаалсан бөгөөд энэхүү судалгаандаа хэл оношилгооны автомат системийг ашигласнаараа Монголын анагаах ухааны салбарт нэгэн шинэ чиглэлийг бий болгоод байна. Та “Монгол Хятадын Уламжлалт анагаах ухааны хэл оношилгооны харьцуулсан судалгаа” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Яагаад энэ сэдвийг сонгох болов гэдгээс яриагаа эхлэе? Уламжлалт анагаах ухаанд харах, хүрэлцэх, асуух гэсэн оношилгооны үндсэн гурван арга байдаг. Үүний нэг болох харж оношлох аргад өвчтөний хэл, шээсийг чухалчлан үз...