Tag: ходоодны өвчин

Б.Болорчимэг: Ходоодны өвчнийг зөвхөн улайлт, шарх, хеликобактер төдийхнөөр ойлгож болохгүй
Манба Дацан эмнэлэг

Б.Болорчимэг: Ходоодны өвчнийг зөвхөн улайлт, шарх, хеликобактер төдийхнөөр ойлгож болохгүй

Энэ удаагийн “Дугаарын зочин” буландаа Уламжлалт анагаах ухааны Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн чанарын албаны дарга, АУ-ы магистр Б.Болорчимэгийг урьж ходоодны өвчлөлийн талаар ярилцлаа. -Ходоодны өвчний гол шалтгаан нь юу вэ. Ходоодны өвчлөлийг уламжлалт анагаах ухаанд хэрхэн ангилдаг вэ? -Ходоодны өвчний уг шалтгаан нь шороо, усан махбодын хувь дийлэнх оршдог бадган юм. Учир нь ходоод нь бадганы голлох орон. Энэхүү шалтгаан дээр маш олон нөхцлүүд учирснаар ходоодны өвчнийг үүсгэдэг. Тухайлбал сэтгэл, оюуны идэвхигүй залхуу, хойрог байх,  гуниг, гутрал зэрэг сэтгэлийн байдлууд нь ходоодны бадган хямрахад нөлөөлнө. Мөн ходоод нь идээ, ундыг шингээх хоол боловсруулах эрхтэний хамгийн чухал эрхтэн учраас хоол, ундны хэмжээг хэт ихдүүлэх, багадуулах, буруудуулах нь ходоодны өвчнийг үүсгэ...
Сүүг тогтмол, зөв хэрэглэж хэвшээрэй
Манба Дацан эмнэлэг

Сүүг тогтмол, зөв хэрэглэж хэвшээрэй

Сүүний амт болон шингэсний дараах амт нь амтлаг учир шороо, усан махбодын хувь зонхилсон байдаг. Чадал нь тослог, хүнд. Тус эрдэм нь биеийн дархлааг сайжруулж, тамирыг тэтгэж, өнгө зүсийг сайжруулан, хий, шарын өвчнийг анагааж, хүчжүүлнэ. Сүүг түүхийгээр нь хэрэглэвэл хорхой өвчнийг үүсгэхээс гадна бадганыг арвидуулна. Мөн ходоодны галын илчийг дарангуйлж, хоол боловсруулах үйл ажиллагааг доройтуулдаг тул хүйтнээр нь ууж болохгүй. Сүүг жимстэй хамт хэрэглэвэл бие махбодод урвасан хорыг үүсгэдэг учир хамтад нь хэрэглэхээс татгалзаарай. Сүү бүр өвөрмөц чадалтай. Цог төгөлдөр дөрвөн үндэст: Нойргүйдэхэд үнээний хөөрүүлсэн халуун сүү дээдийн сайн” хэмээсэн байдаг. Үнээний сүүний чадал нь “Уушгины үйл ажиллагааг сайжруулж, тамирыг тэтгэж, дархлааг сайжруулна” гэж тэмдэглэсэн. Нойр сэрвэлзсэн үе...