Tag: хий аривдах

Нүд бүрэлзэж, чих шуугих нь хий арвидсаны шинж
Манба Дацан эмнэлэг

Нүд бүрэлзэж, чих шуугих нь хий арвидсаны шинж

Манба Дацан эмнэлгээс зөвлөж байна Хэрэв танд байн байн эвшээх, суниамаар санагдах, жихүүцэх, даарах, сүүж, бэлхүүс, яс үесээр өвдөх, хоосноор огиулах, нүд бүрэлзэх, чих шуугих, сэтгэл тогтохгүй үймрэх, мартамхай болох, ядарч сульдах зэрэг шинжүүд илэрч байвал энэ нь бие махбодод хий арвидсан шинж юм. Ийм шинжүүд илэрч байгаа бол хонины махаар хийсэн гурилтай шөл, сонгино сармистай хонины махтай хар шөл, хуушуур, хийцтэй будаатай цай, буцалсан усанд бурам хутгаж уух зэргээр тослог, бүлээн чанартай хоол, ундыг хэмжээг нь тохируулан хэрэглээрэй. Мөн усанд орж биеийг сайтар угаасны дараа шар тос, сүүлний тосоор тослож болно. Сэтгэлээ тогтуун тайван байлгаж, шөнийн цагаар сайтар унтаж амрах нь зүйтэй. Харин хий арвидсанаас чихээр шуугиж хатгуулж, сонсгол муудах, дүлийрэх, толгой эргэх, тэнцвэ...