Элэг, бөөр, зүрхний зарим өвчний үед хануур заслыг хийнэ
Монгол анагаах ухааны заслыг хатуу засал, ширүүн засал, зөөлөн засал гэж 3 ангилна. Хатуу засалд огтлох, хагалах, хусах, гаргах гэсэн дөрвөн зүйл байх бол ширүүн засалд хануур, төөнүүр, хатгах заслуудыг хамруулдаг. Харин зөөлөн засалд жин, түрхлэг, дэвтээлэг засал орно. Бид уншигчдынхаа уламжлалт анагаах ухааны талаарх мэдлэг мэдээллийг дээшлүүлэх зорилгоор уламжлалт засал эмчилгээнүүдийн тухай цувралаар хүргэхээр боллоо. Энэ удаад хануур заслын тухай мэдээллийг хүргэе.
Хануур гэж юу вэ?
Хануурын багажаар цул савын ханах тусгай бэлчир дээр хатгаж өвчний цусыг гадагшлуулах заслыг хануур засал гэнэ. УАУ-д өвчнийг хураангуйлан халуун, хүйтэн өвчин гэж ангилан үздэг бөгөөд хануур заслыг голлон халуун өвчинд хийнэ. Хануур заслыг УАУ-ы эмч асуух, үзэх, хүрэлцэх шинжилгээгээр өвчнийг ялган он...