Tag: хаврын улирал

Хаврын улиралд сэрүүн чадалтай хар, ногоон цай хэрэглэх тохиромжгүй
Манба Дацан эмнэлэг

Хаврын улиралд сэрүүн чадалтай хар, ногоон цай хэрэглэх тохиромжгүй

Хаврын улирал нь өвөл, зуны завсрын улирал бөгөөд энэ улиралд нар, сарны хүч тэнцдэг, ургамал модод сэрж, нахиагаа дэлгэдэг зэрэг олон онцлогтой. Сав ертөнцөд гарч буй эдгээр онцлог чанаруудтай уялдаад хүний бие махбодыг амьдруулагч хүчин зүйл болох хий, шар, бадганы бэлгэ чанаруудад ч мөн адил аажмаар өөрчлөлт ордог. Хавар хүний биед бадганы бэлгэ чанарууд ихсэн хөдлөж, хийн бэлгэ чанарууд хурж, харин шарын бэлгэ чанар амарлисан байдалтай байдаг. Өвөл нарны хүч туйлдаа хүртэл багасаж, сарны хүч туйлдаа хүртэл ихэсдэг учраас хүний биеийн шар үсний сүвүүд хаагдаж, дотоод галын илч бадардаг. Тиймээс тамир тэнхээ сайн байдаг. Харин хавар сарны хүч аажмаар барагдаж, нарны хүч ихссэнээр хүний биеийн арьсны нүх сүвүүд нээгдэж, галын илч нь гадагшилж, хүний бие махбод доройтдог. Хаврын улиралд ...
Г.Одонцэцэг: Хаврын улиралд яргуй, халгай гэх мэт халуун чанарын ургамал хэрэглэж болохгүй
Манба Дацан эмнэлэг

Г.Одонцэцэг: Хаврын улиралд яргуй, халгай гэх мэт халуун чанарын ургамал хэрэглэж болохгүй

  Оточ Манрамба Их Сургуулийн Дэд захирал, АУ-ы доктор Г.Одонцэцэгтэй ярилцлаа. -Монголчууд хаврын ядаргаа гэж ярьдаг. Хавар цагт хүний бие ядарч сульддаг нь улирлын онцлогоос хамаардаг гэдэг. Уламжлалт анагаах ухаанд хаврын ядаргаа гэдэг үгийг яаж тайлбарладаг вэ? -Жилийн дөрвөн улирал солигддог гол шалтгаан нь нар сарны шилжилт хөдөлгөөн л дөө. Өвлийн дунд сар нар буцдаг. Сарны хүч аажмаар багасч, нарны хүч ихэсдэг гэсэн үг. Энэ мэтээр нар сар, дэлхий ертөнц, гараг эрхэсийн хоорондын шилжилт хөдөлгөөнтэй уялдаж улирал солигддог. Ургамал амьтад, хүмүүс бол шимийн амьтад. Улирал солигдоход шимийн амьтдын бие махбодод өөрчлөлт ордог. Өвлийн дунд сараас зуны дунд сар руу нарны хүч аажмаар ихсэх тусам хүний биеийн хүч чадал алгуур багасч байдаг. Өөрөөр хэлбэл, хүч чадал нь буурч эх...