Tag: умайн хоргүй хавдар

Савны хоргүй хавдрыг мэсгүйгээр эмчлэх боломж бий
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Савны хоргүй хавдрыг мэсгүйгээр эмчлэх боломж бий

Дэлхий нийтээр хортой, хоргүй хавдар өвчний тархалт улам нэмэгдсээр эмч судлаачид тухайн өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх боловсронгуй эмчилгээний арга зарчмыг эрэлхийлсээр төдийлөн үр дүнд хүрч чадахгүй байна. Хавдар өвчин нь цуснаас өгсүүлээд биеийн аль ч эд эрхтэнд бий болж болох бөгөөд үүсгэгч шалтгаан нь ч тийм тодорхой бус юм. Орчин үеийн анагаах ухаанд эмийн, химийн, цөмийн шарлага, мэс ажилбар гээд хавдар өвчнийг эмчлэх олон арга байдаг ч төдийлөн төгс үр дүнд хүрдэггүйг хүн бүр мэднэ. Тэгвэл хортой хоргүй хавдар гэдэг нь хоёр өөр ойлголт юм. Уламжлалт анагаах ухаанд ч хортой хоргүй хавдрыг ангилан салгаж хоёр өөр нэршлээр нэрлэдэг. Тухайлбал, хоргүй хавдар буюу миомыг уламжлалт анагаах ухаанд бэтэг өвчний ангилал зүйд хамруулан үздэг бол хортой хавдрыг чингаа /брай/ гэсэн нэршл...