Tag: Уламжлалт анагаах ухаанаар докторын ажил хамгаалуулах зөвлөл

Оточ Манрамба Их Сургуульд түшиглэсэн Уламжлалт анагаах ухааны докторын зэрэг хамгаалуулах анхны зөвлөл байгуулагдан хурлаа хийлээ
Оточ Манрамба Их Сургууль

Оточ Манрамба Их Сургуульд түшиглэсэн Уламжлалт анагаах ухааны докторын зэрэг хамгаалуулах анхны зөвлөл байгуулагдан хурлаа хийлээ

Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын Сайдын Докторын ажил хамгаалуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай 2017 оны 251-р дугаар тушаалаар Уламжлалт анагаах ухааны докторын ажил хамгаалуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталж, тус зөвлөлийн түшиц сургуулиар Оточ Манрамба Их сургууль байхаар баталжээ. Монголын уламжлалт анагаах ухаан нь 5000 жилийн түүхтэй бөгөөд энэхүү түүхэн хугацаандаа дэлхийн олон оронд алдар цуу нь дуурсагдсан хэдэн мянган эрдэмтэн, эмч нар төрөн гарсан юм. Уламжлалт анагаах ухаан 1990 оноос дахин сэргэн хөгжсөнөөс хойш олон доктор, эрдэмтэн мэргэд төрсөн бөгөөд 27 жилийн дараа өнөөдөр ийнхүү Уламжлалт анагаах ухаанаар докторын зэрэг хамгаалуулах анхны зөвлөл байгуулагдан Оточ Манрамба их сургуулийн Эрдмийн зөвлөлийн хурлын танхимд анхны хурлаа...