Tag: Түвд урлагийн гурван гайхамшиг

Богд Зонхавын тосон урлалыг Манба Дацан хийдэд залж, аравнайллаа
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, Манба дацан хийд

Богд Зонхавын тосон урлалыг Манба Дацан хийдэд залж, аравнайллаа

Түвдийн алдарт “Түвд урлагийн гурван гайхамшиг” үзэсгэлэнг өнөөдөр Манба Дацан хийдэд нээж, Богд Зонхава болон түүний шавь нарын тосон урлалыг залж, аравнайлах ёслол боллоо. Тус үйл ажиллагааг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв, Гүмбүм хийдийн удирдах зөвлөл, Манба Дацан хийд хамтран зохион байгуулсан юм. Үзэсгэлэнгийн нээлтэд Манба Дацан МУЭСТ-ийн ерөнхийлөгч, Билгүүн номч, Хамба лам Д.Нацагдорж, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын Соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын төвийн захирал, хатагтай Ли Вэй, Түвдийн Гүмбүм хийдийн лам нар, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Тува Улсын Эрүүл мэндийн дэд сайд Монгуш Күдэр Кендинович, Түвдийн Анагаах ухааны сургуулийн ерөнхийлөгч, доктор, п...
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, Манба дацан хийд

Түвд урлагийн гурван гайхамшиг-ийг урлаж эхэллээ

Түвдийн алдарт “Түвд урлагийн гурван гайхамшиг” үзэсгэлэнг маргааш буюу 11 сарын 26-ны 11.30 цагт Манба Дацан хийдэд нээж, олон түмний хүртээл болгох гэж байгаа билээ. Тус бүтээлээрээ алдартай Гүмбүм хийдийн тахилч лам нар өчигдөр Монголд морилон ирж, өнөөдөр Манба Дацан хийд дээр бүтээлээ урлаж байна. БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв, Гүмбүм хийдийн удирдах зөвлөл, Манба Дацан хийд хамтран зохион байгуулж байгаа тус үйл ажиллагаагаар тосон урлалын гайхамшигийг сүсэгтэн олонд таниулан сурталчлах, сүм хийдүүдийн лам хуврага, судлаачидтай туршлага солилцох ач холбогдолтой юм. БНХАУ-ын биет бус соёлын өвд 2006 онд бүртгэгдсэн балин урлаг нь сарлагийн сүүнээс гаргаж авсан тосоор болон байгалийн бүтээгдэхүүнээр өнгө будаг гаргаж урладаг Буддын шашны их та...
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, Зар сурталчилгаа, Манба дацан хийд

“Түвд урлагийн гурван гайхамшиг“ үзэсгэлэнг Манба Дацан хийдэд нээнэ

  Зулын 25 буюу “Богд Зонхава ламын дүйцэн өдөр”-ийг тохиолдуулан Түвдийн Гүмбүм хийдийн алдарт "Түвд урлагийн гурван гайхамшиг" үзэсгэлэнг Монголд нээж, сүсэгтэн олонд үзүүлэх гэж байна. Энэхүү үйл ажиллагааг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв, Гүмбүм хийдийн удирдах зөвлөл, Манба Дацан хийд хамтран зохион байгуулж байгаа юм. Тосон урлалаараа алдартай Түвдийн Гүмбүм хийдийн тахилч лам нар Манба Дацан хийдэд морилон ирж, "Түвд урлагийн гурван гайхамшиг" хэмээгддэг энэхүү гайхамшигт тосон урлалаа урлах юм. Уг бүтээлээ 11 сарын 26-ны бямба гарагийн 11.30 цагт Манба Дацан хийдэд залж, тахил өргөн, олон нийтийн хүртээл болгоно. Тиймээс нийслэлийн сүм хийдийн лам хуврага, урлаг судлаач, сүсэгтэн олон та бүхнийг энэхүү үзэсгэлэнгийн нээлтэнд хүрэлцэн ир...