Tag: Тэргүүн хатагтай Ш.Цэвэлмаа

Ш.Цэвэлмаа:  Манба Дацан эмнэлэг Монголын ард түмнийг эрүүлжүүлж байгаад талархаж байна
Манба Дацан эмнэлэг, Талархал

Ш.Цэвэлмаа: Манба Дацан эмнэлэг Монголын ард түмнийг эрүүлжүүлж байгаад талархаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбатын гэргий, Монголын анхны тэргүүн хатагтай Ш.Цэвэлмаа гуай Манба Дацан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үеэр түүнтэй ярилцлаа. Хүний гавьяат эмч, Билгүүн номч Хамба лам Д.Нацагдорж 1990 онд Манба Дацан хийдийг байгуулах үеэс Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьнаас дэмжиж, хийдийн үйл ажиллагаатай танилцаж байсан юм. -Сайн байна уу, таны бие тэнхээ сайн уу. Танай гэр бүл Манба Дацан хийдтэй эртнээс холбоотой. Та Манба Дацан эмнэлгээр байнга үйлчлүүлдэг үү? -Сайн. Эмнэлэгт хэвтээд долоо хоног болж байна. Бие хөнгөрөөд, хаван буураад, ядаргаа тайлагдаад сайхан боллоо. Хамба лам Д.Нацагдоржийг 1990 онд энэ хийдийг байгуулсан цагаас нь бид мэднэ. Энэ сайхан хийд, сургуулийг байгуулж, уламжлалт анагаах ...