БОДИСЫН СОЛИЛЦОО буюу ТУНГАЛАГ ЦӨВИЙН БОЛОВСРОЛТ хэрхэн явагддаг вэ?
Хүн эхийн хэвлийд бүрэлдэхэд эцгийн цагаан дусал /үрийн шингэн/, эхийн улаан дусал /сарын тэмдэг/, намш /урьдын ерөөлөөр даган барилдах завсрын төрөл/ гурав урьдын үйлийн эрхээр нэгэн агшинд учирч дусал, цус, намш тус бүрийн таван махбод нэг нь нөгөөдөө харилцан шүтэлцэж нэгдсэнээр хүний бие бүтнэ. Намш /урьдын ерөөлөөр даган барилдах завсрын төрөл/ нь эхийн хэвлийд орсон агшинаас эхлэн илч, амьсгал, хөдөлгөөн үүсч амь орж эхэлдэг бөгөөд 4 дэх долоо хоногт хүйс тогтдог. Энэ үед усан судас буюу мэдрэлийн жанма судас, цусан судас буюу рома судас, хийн судас буюу ум судас гэсэн үндсэн 3 судас үүсдэг. Ум, Рома, Жанма судас зүрхэнд хурж Амин хий тэргүүтэй хийнүүдтэй нийлж сэтгэл гүйснээр зүрх лугшдаг. Түүнээс салаалсан судаснууд нь биеийн эд эрхтнүүдэд салаалан хий, шар, бадган, долоон тамир,...