Tag: тува эмчлүүлэгч

Ховаллыг Алла: Олон жил өвчиндөө шаналсаны эцэст Манба Дацан эмнэлэгт ирж илааршлаа
Манба Дацан эмнэлэг

Ховаллыг Алла: Олон жил өвчиндөө шаналсаны эцэст Манба Дацан эмнэлэгт ирж илааршлаа

Бүгд найрамдах Тува улсаас олон хүн Манба Дацан эмнэлгийг зорин ирж эмчлүүлдэг нь Монголын уламжлалт анагаах ухаан Тувад түгэн дэлгэрсэний илрэл билээ. Энэ удаад Манба Дацан эмнэлгийн үйлчлүүлэгч Тува улсын иргэн Ховаллыг Аллатай ярилцлаа. Тэрбээр ходоодны өвчнөөр 6, 7 жил шаналсаны эцэст Манба Дацан эмнэлэгт эмчлүүлж илааршсан тухайгаа онцолж байлаа. -Та Монголд хэзээ ирсэн бэ. Манба Дацан эмнэлгийн тухай хаанаас сонсов? -Би долдугаар сард Монголд ирж, Монголын уламжлалт анагаах ухааны Манба Дацан нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Олон жилийн турш ходоод минь өвдөж, сайн гэх эмнэлэг болгоноор л явдаг байлаа. Гэтэл манай Тувад байдаг нэг Хамба лам надад Манба Дацан эмнэлгийг зааж өгч, очиж эмчлүүлэхийг зөвлөсөн. Миний хэд хэдэн танил ч Манба Дацан эмнэлгийн тухай ам сайтай байсан. Тэгэ...