Сэтгэлийг аврагч нь тарни юм
Билгүүн номч, Хамба лам Д.Нацагдоржийн “Очирваань бурханы номын чуулган” номоос...
Тарни хэмээх үг нь мандра гэсэн санскрит үгнээс гаралтай. “Ман” хэмээх нь сэтгэл, “дра” хэмээх нь аврах гэсэн утгатай. Тиймээс тарни нь сэтгэлийг аврах, тэтгэх утгыг агуулна. Очирт хөлгөнийг бүтээх арга нь дотоод сэтгэлийг бүтээгч өөрийнхөө сэтгэлийн эгэл дорой үзэгдлүүдээс аврагдаж, Ядам тэргүүтэн бурхадыг дурьдаж сануулдаг. Бурхадын тарни бол дуун авианы нууц цогц код юм. Тарни нь үсгийн тогтоол гэсэн утгатай. Муу заяаны зовлонгоос сэтгэлийг авран тэтгэгч тул тарни хэмээсэн. Сэтгэл эглийн үзэгдэлд шунасныг аврах тул сэтгэлийг аврагч нь тарни юм. Арга билгийг хослон барилдуулж үйлдэх ямагт нь тарни юм. Тарни нь соёрхол талбих үг буюу айлтгал өргөх үгийн утгыг хадгалсан байдаг. Тоолж уншиж байгаа тарни нь...