Tag: талх эм

Тан эмийг уух ёс
Манба Дацан эмнэлэг, Манба эмийн үйлдвэр, Оточ Манрамба Их Сургууль

Тан эмийг уух ёс

Уламжлалт анагаах ухаанд тан, талх, үрэл, зуурмал, тосон эм гэх мэт олон төрлийн эмийн хэлбэрүүд бий. Эдгээрээс тан эмийг түргэн явцтай, хурц хэлбэрийн өвчний үед хэрэглэхэд илүү тохиромжтой бөгөөд өвчнийг боловсруулж, хурааж, амирлуулах үйлдэлтэй. Өвчний хэлбэр, явцаас хамааран маш олон төрлийн тан эмийг хэрэглэх боловч тэдгээрийг дотор нь дан болон давхар найрлагат тан гэж ерөнхийд нь хувааж болно. Дан найрлагат танг тухайлсан нэг өвчинд, олон найрлагат танг хий, шар, бадганы гэм хавсарсан, хурсан өвчний үед хэрэглэх нь илүү үр дүнтэй. Тан эм нь бусдаасаа илүү бүдүүн ширхэгтэй, буцалгаж уухад зориулагдсан байх бөгөөд нүдсэн эмийн түүхий эдүүдийг тусгай жорын дагуу найруулан бэлтгэдэг уламжлалт эм юм. Танг усанд, сүүнд, архинд зэрэг олон төрлөөр буцалгаж хэрэглэх боловч ихэвчлэн усанд бу...