Tag: Сэтгэлийн орон

Г.Одонцэцэг: Хүний бие бол сэтгэлийн орон юм
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Г.Одонцэцэг: Хүний бие бол сэтгэлийн орон юм

  Оточ Манрамба Их сургуулийн Дэд захирал, Манба Дацан эмнэлгийн Зөвлөх эмч, АУ-ы доктор Г.Одонцэцэгтэй сэтгэлийн хямрал, өвчлөл, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа. Сэтгэл гэж юу вэ. Сэтгэл нь өвчлөлтэй хэрхэн холбогддог талаар яриагаа эхлэе? Уламжлалт анагаах ухаанд хүний сэтгэлийн талаарх ойлголтыг өргөн хүрээнд авч үздэг. Хүний бие анх эцэг, эхийн цагаан, улаан дусал болон түүний дээр өөрийнх нь сэтгэл буюу эхлэлгүй цаг хугацаанаас олон төрөл дамжиж ирсэн “тийн мэдэл” гурав нэгэн агшинд эхийн умайд цугларч барилдсанаар үр тогтох буюу хүний төрлийг олдог. Ийнхүү “тийн мэдэл” нь эцэг, эхийн цагаан, улаан дусалтай нэгдсэнээр сэтгэл, оюун биеждэг. Тиймээс хүний бие бол сэтгэлийн орон юм. “Хүн гэдэг сэтгэлийн амьтан” гэж Монголчууд ярьдаг. Тэр тусмаа таван мэдрэхү...