Tag: сэвлэг үргээх

Хамба лам Д.Нацагдорж: Хүүхдийнхээ сэвлэгийг үргээхдээ Дашзэвэг найман гэгээн, Нансаананжид номыг уншуулж, ерөөл буян өргөөрэй
Манба дацан хийд

Хамба лам Д.Нацагдорж: Хүүхдийнхээ сэвлэгийг үргээхдээ Дашзэвэг найман гэгээн, Нансаананжид номыг уншуулж, ерөөл буян өргөөрэй

Хүүхдийн сэвлэг үргээх зан үйлийн талаар Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийдийн Тэргүүн Хамба лам, МУ-ын Хүний гавъяат эмч Д.Нацагдоржтой ярилцлаа. -Хүүхдийн сэвлэг үргээх нь ямар утга учиртай зан үйл вэ. Энэ талаар эхэлж ярихгүй юу? -Сэвлэг үргээх нь манай Монголчуудын үндэстэн ястаны онцлог зан үйл. Энэ бол зурхайн ухаан, шүтэн барилдахуйн ухаантай холбоотой хүмүүний амьдралын их утга учиртай зан үйл юм. Даахь үс нь тухайн хүний урьд, энэ, дараа төрлийн үйлийн үр, намшэ хийгээд ДНХ-ийн мэдээллийг хадгалж байдаг. Хүүхэд эхийн хэвлийд бойжиж байх 23 дахь долоо хоногт даахь үс ургана хэмээн уламжлалт анагаах ухааны онолд бий. Хүн эхийн хэвлийн өвөрмөц ертөнцөд өсөж бойжоод, төрөх цагтаа замбуулангийн бас нэгэн өвөрмөц ертөнц, төлөв байдалд шилждэг. Тиймээс хувь хүний урьд бо...