Л.Пүрэвжав: Манба Дацан эмнэлгийн эмч нар судсаар маш сайн оношилдог
Л.Пүрэвжав охины хамт
Манба Дацан эмнэлгийн үйлчлүүлэгч Л.Пүрэвжавтай ярилцлаа.
-Таны охин Д.Оюунтуяа манай эмнэлгээр үйлчлүүлж байсан шүү дээ. Таны охины эмчилгээний үр дүн ямар байв?
-Тиймээ, охин маань Манба Дацан эмнэлгээр үйлчлүүлж, тан авч уугаад бүрэн эдгэрсэн. Дөрвөн жилийн өмнө дөө, охин маань ходоодны шархтай, савны хоргүй хавдар буюу миом /ургацаг/, өндгөвчний уйланхай зэрэг олон өвчин хавсарсан, удаан хугацаанд антибиотик ууснаас болж ходоодны мөөгөнцөр, хеликобактертэй болсон байсан. Сүүлдээ антибиотик уух боломжгүй болоод уламжлалтаар эмчлүүлээд үзье гээд Манба Дацан эмнэлэгт хандсан. Энэ эмнэлэгт үзүүлээд нэг жилийн хугацаанд тан уухад ходоодны шарх нь эдгэрч, хеликобактер хэвийн хэмжээндээ хүрч, өндгөвчний уйланхай нь шимэгдэж, маш сайн үр дүн гарсан. Одоо охин минь эрүүл...