Tag: Самандбадраа

Ц.Есөн-Эрдэнэ: Минимал, эрүүл, гаж нөлөөгүй байгалийн анагаах ухаан дэлхийн хүн төрөлхтний анхаарлыг татаж чадна
Оточ Манрамба Их Сургууль

Ц.Есөн-Эрдэнэ: Минимал, эрүүл, гаж нөлөөгүй байгалийн анагаах ухаан дэлхийн хүн төрөлхтний анхаарлыг татаж чадна

Оточ Манрамба Их Сургуулийн 2009 оны төгсөгч, “Самандбадраа” уламжлалт эмнэлгийн захирал, “Арура органикс” брэндийн үүсгэн байгуулагч Ц.Есөн-Эрдэнэтэй ярилцлаа. -Ярилцлагын эхэнд Оточ Манрамба Их Сургуульд суралцаж байсан тухайгаа дурсахгүй юу? -Ер нь би их даруухан талдаа оюутан байсан. Хаа явсан газраа номоо тэврээд л явдаг, байнга л номоо цээжилж, уншаад л сууж байдаг байсан. Сургууль маань биднийг зөв төлөвшүүлж зөв хүн болгож хүмүүжүүлсэн гэж боддог. Багш нар маань маш их ёс жудагтай. Дээд курсын ах эгч нараа их хүндлэнэ. Бүх зүйл эрдэм номын зэрэг зиндаатай. Тэрийг нь хараад л хүнийг хүндлэх, хайрлах, даруулгатай байх, үзсэн сурсан ном, мэдлэг чадварынхаа хэр хэмжээгээ мэддэг байх гээд л маш олон сайхан чанаруудыг оюутан байхдаа олж авсан. -Төгсөөд сургуульдаа ажиллаж байсан гэс...