З.Ориг: Өлсөх мэдрэмж төртөл хоолоо сойж, хөлс гарах төдий алхвал дархлаа сайжирна
“Сэрдог Арур” эмнэлгийн захирал, уламжлалт анагаах ухааны их эмч З.Оригтой өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа.
-Өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай ярихаасаа өмнө эхлээд өвчин хэрхэн үүсдэг талаар ярилцая?
-Өвчин гэдэг бол зовлон. Зовлон нь нүгэлээс үүсдэг. Нүгэл бол буруу дадал. Буруу дадал гэдэг нь буруу хооллолт, буруу явдал мөр хоёр юм. Тэжээхүй ухаанд өвчнийг үүсгэх шалтгааныг мунхаг сэтгэл гэж үздэг. Мунхаг сэтгэл нь хүний биетэй хамт төрдөг бөгөөд энэхүү мунхаг сэтгэлээс хүсэл тачаал, уур хилэн, мунхаг тэнэг гэсэн гурван хорт муу сэтгэл төрдөг. Энэхүү хорт сэтгэлээс л буруу дадал үүсдэг. Жишээ нь, муу сэтгэлээ захирч чадахгүй, байнга тостой хуушуур идсэнээр өвчин үүсгэх идээ ундны нөхцлийг бүрдүүлдэг. Сэтгэлээ захирч чадваас байнга хуушуур идэх гэсэн хүслээ хааж, өвчи...