М.Дэнсмаа: Манба Дацан эмнэлэгт эмчлүүлээд нойргүйдлээс ангижирсан
Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн үйлчлүүлэгч, СХД-ийн өндөр настан М.Дэнсмаа гуайтай ярилцлаа.
-Манба Дацан эмнэлэгт анх удаа эмчлүүлж байна уу?
-Арав гаран жилийн өмнө ирж эмчлүүлж байсан. Хэвлий дүүрч цанхайгаад үлээсэн шаар шиг болчихсон, хоолойгоор хоол давахгүй, аяга хярамнаас өөр юм идэж ууж чаддаггүй байлаа. Өрнийн анагаах ухааны эмч нар ходоодны хавдар гэж оношилж, зарим нь ч бүр онош тавьж чадахгүй байсан. Тэгээд Манба Дацанд ирж үзүүлэхэд хийн өвчин гэж оношлоод, эмчлэгч эмч маань намайг гурван хоног сахиж эмчлээд босгож байсан юм. Эмнэлгээс гарахдаа хоол идэж чаддаг болоод гарсан. Түүний дараа эмчийн хяналтанд тан ууж, эмчилгээ хийлгэсэн. Дараа нь Хамба лам Д.Нацагдоржид үзүүлэхэд “Та манайхаас авах ёстой эмчилгээнүүдээ авчихсан байна, одоо сайхан амар” гэж хэлсэн. Үнэхээр ч сай...