Монголын уламжлалт анагаах ухааныг шинэ түвшинд хөгжүүлэх алхам тавигдлаа
Монголын Уламжлалт анагаах ухааны Олон улсын анхдугаар их хурал 12 дүгээр сарын 08-ны өдөр Төрийн ордноо амжилттай зохион байгуулагдсан. Эрүүл мэндийн сайд тэргүүтэй гадаад дотоодын уламжлалт анагаах ухааны эмч, мэргэжилтнүүд цугласан энэхүү хурлаар уламжлалт анагаах ухааны хөгжлийн шатыг ахиулах, олон улсад брэнд болгон гаргах, уламжлалт анагаах ухаанд түшиглэсэн эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг чиглэлд бодлогын түвшинд хэлэлцэж, шийдвэртэй алхмуудыг хийх талаар ярилцсан юм.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдсан тус хурал Төрийн ордонд нэг өдрийн турш үргэлжилсэн бөгөөд хурлын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар мэндчилгээ илгээсэн юм.
Ерөнхийлөгч Х.Баттулга илгээсэн мэндчилгээндээ Монголын уламжлалт ана...