МУГЖ Ш.Алтанцэцэг: Хувь хүн эрүүл байна гэдэг амьдралынхаа өмнө хүлээж байгаа хамгийн том хариуцлага
Энэ удаагийн “Дугаарын зочин” буландаа МУГЖ Ш.Алтанцэцэгийг урьж ярилцлаа.
-Уран бүтээлч хүнээс хамгийн түрүүнд шинэ уран бүтээлийнх нь талаар асуудаг байх. Гэхдээ би таниас Бурхан багшийн сургаал бүхий СД-ний тань талаар юун түрүүнд асуумаар санагдлаа. Магадгүй таныг ийм ажил хийснийг мэдэхгүй хүмүүс байгаа байх?
-Хүмүүс намайг нэг хэсэг тайзаа орхисон гэж ойлгодог байсан. Тэгэхэд би хөдөө сумдуудаар тоглолт хийж явсан юм. Би хамгийн жижигхэн суманд ч голохгүй тоглодог байсан. Яагаад гэвэл уран бүтээлчид аймгийн төвүүдээр тоглоод явчихдаг, сум нь үлдчихээд байдаг байсан. Тиймээс би Монгол орны 300-аад сумаар хоёр удаа аялан тоглолт хийсэн. Очсон сум бүрт хүүхдүүдэд зориулсан нэг хөтөлбөр, орой нь насанд хүрэгчдэд зориулсан инээдмийн хошин тоглолт үзүүлдэг байсан. Хошин шоу тоглолтын да...