Tag: могойн яр

Могой яр өвчний талаар онол практикийн хэлэлцүүлэг хийлээ
Манба Дацан эмнэлэг

Могой яр өвчний талаар онол практикийн хэлэлцүүлэг хийлээ

Уламжлалт анагаах ухааны Манба Дацан нэгдсэн эмнэлгийн эмч нар болон Оточ Манрамба Их Сургуулийн эрдэмтэн багш нар хамтран “Могой яр өвчний оношилгоо болон ялган оношилгоо, эмчилгээний аргууд, эмчилгээний үр дүн” сэдвийн хүрээнд асуудал дэвшүүлэн, онол, практикийн хэлэлцүүлэг хийлээ. Могой яр өвчин нь өвдөлт зовиур ихтэй, хүндрэх, ужгирч архагших эрсдэлтэй өвчин юм. Манба Дацан эмнэлэг нь олон жилийн турш энэхүү өвчнөөр өвдөж шаналсан олон хүмүүсийг эмчлэн эдгээсэн бөгөөд энэхүү туршлага дээрээ үндэслэн уг хэлэлцүүлгийг зохион байгуулсан байна.    ...
А.Баасансүрэн: Манба Дацан шиг сайн эмнэлэгт эрүүл мэндээ даатгах хэрэгтэй
Манба Дацан эмнэлэг

А.Баасансүрэн: Манба Дацан шиг сайн эмнэлэгт эрүүл мэндээ даатгах хэрэгтэй

Манба Дацан эмнэлэгт эмчлүүлж, уламжлалт анагаах ухааны ач тусыг хүртсэн олон хүн бий. Тэдний нэг БГД-ийн 18-р хорооны иргэн А.Баасансүрэнтэй ярилцлаа. -Манба Дацан эмнэлэгт ямар оноштойгоор эмчлүүлсэн бэ. Яагаад Манба Дацан эмнэлгийг сонгох болов? -Би энэ эмнэлгийг интернэтээр судалж, мэдэж ирсэн. Уламжлалт эмчилгээ дагнан хийдэг маш сайн эмнэлэг гэсэн мэдээлэл уншаад ирж эмчлүүлсэн. 3 долоо хоногийн өмнө далны доогуур хатгаж, чилж өвдөхөөр нь цөс өвдсөн юм болов уу даа гэтэл нуруун дээр жижигхэн бэлцгэр юм гарчихсан. Дараа нь дахиад суганд гарсан. Өрхийн эмчдээ үзүүлтэл хавдарын эмнэлэгт очиж үзүүл гэлээ. Би багадаа хөхөө хагалуулж байсан болохоор хавдар юм болов уу гэж их айсан л даа. Харин эгч маань үзчихээд могойн яр байна гэж хэлсэн. Тэгээд л могойн яр өвчний тухай судалж үзэхэд лус...