Tag: Манла бурхан

Ч.Болд: Цагаанчулуутынхан Манла бурхандаа сүсэглэж явдаг
Манба дацан хийд

Ч.Болд: Цагаанчулуутынхан Манла бурхандаа сүсэглэж явдаг

Цагаанчулуут сумын Засаг дарга Ч.Болдтой ярилцлаа. -Энэ жил Цагаанчулуут сумын хувьд өвөлжөө хэр байв? -Бичин жил орон нутагт маань хур бороо элбэг дэлбэг, өвөлдөө өнтэй, цас бага, дулаахан, ер нь ойрын жилүүдэд тохиолдож үзээгүй сайхан жил болж өнгөрлөө. Энэ нь манай сум орон нутагт байгаа Найман Манла бурханы ач ивээл гэж манай нутгийнхан сүсэглэн биширч, залбирч явдаг юм. 2012 онд сумынхаа 60 жилийн ойд зориулан Хамба багш маань цагаан гантиг чулуугаар найман Манла бурханыг бүтээлгэн залсан. Үүнээс хойш орон нутаг маань ган зудгүй, өвс ногооны гарц ойр хавийн сумдаас илүү байгаа. Үүнийг найман Манла бурханы ач буян гэж Цагаанчулуутынхан маань үзэж, талархаж, сүсэглэж явдаг юм. -Цагаанчулуутынхны сар шинийн золголт энэ жил ямар онцлогтой болов? -Өнгөрсөн он сонгуулийн жил байсан. Орон н...
Морин хуурын чуулга Манла бурханд дуун өргөл өргөлөө
Манба дацан хийд

Морин хуурын чуулга Манла бурханд дуун өргөл өргөлөө

Монгол Улсын Морин хуурын чуулга жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн найманд бүрэн бүрэлдэхүүнээрээ Манба Дацан хийдэд тоглон, Манла бурханд дуун өргөл өргөж, ард иргэдээ даатгадаг хүндэтгэлтэй үйл ажиллагаа энэ жил 17 дахь жилдээ боллоо. Манба Дацан хийдийн Тэргүүн Хамба лам, Билгүүн номч Д.Нацагдоржийн санаачилгаар зохион байгуулах болсон энэхүү үйл ажиллагааг сүсэгтэн олон түмэн хүсэн хүлээж, өргөнөөр оролцохоос гадна жил ирэх бүр олон уран бүтээлчид нэгдэн дуу хуураа хүргэсээр байна. Манба Дацан хийдийн Тэргүүн хамба лам, Билгүүн номч Д.Нацагдорж Манла бурхандаа сэтгэлийн өргөл өргөж “Мөргөлийн эгшиг” хэмээх шүлгийг бичсэн бөгөөд энэхүү шүлэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Л.Лувсаншарав гуай ая хийж, дуу төрсөн түүхтэй. Ингэснээр “Мөргөлийн эгшиг” дууг анх удаа ха...