Д.Баярдорж: Чанартай түүхий эдээр эм бэлтгэдэг учраас манай үйлдвэрийн эмийн чадал сайн байдаг
Монголын анхны уламжлалт эмийн Манба Дацан үйлдвэрийн дарга Н.Баярдоржтой ярилцлаа.
-Монголын анхны уламжлалт эмийн Манба Дацан үйлдвэрийн хувьд хичнээн нэр төрлийн эм үйлдвэрлэж байна. Энэ талаар эхэлж ярья?
-Манай Манба Дацан эмийн үйлдвэр нь 1990 онд Манба Дацан МУЭСТ-ийн салбар болон байгуулагдсан. Эдүгээ уламжлалт эм тан үйлдвэрлэл, ургамал тарималжуулалт, сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа, гадаад харилцаа гэсэн үндсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулж байна. Манай эмийн үйлдвэр байгуулагдсан цагаасаа эхлэн ДЭМБ-аас баримталж буй стратеги, Монгол Улсын төрийн бодлого чиглэл, эм үйлдвэрлэлийн стандарт, технологи, хууль эрхзүйн баримт бичиг зэргийг мөрдлөг болгон, чанарын баталгаатай уламжлалт эмийг хэрэглэгчиддээ хүргэхийг зорин ажиллаж ирсэн. Манба Дацан эмийн үйлдвэр Монгол Улсы...