Tag: Манба Дацан нэгдсэн эмнэлэг

Г.Ган-Эрдэнэ: Өлөн дээрээ их хэмжээний ус уух нь ходоодны галын илчийг дарангуйлдаг
Манба Дацан эмнэлэг

Г.Ган-Эрдэнэ: Өлөн дээрээ их хэмжээний ус уух нь ходоодны галын илчийг дарангуйлдаг

Зөвхөн уламжлалт анагаах ухааны эмчийн үзлэгээр оношилдог хийн төрлийн өвчнөөс үүдэлтэй зовиур, эмгэг нийгэмд элбэг байна. Гэвч олон арван жилийн турш хэрэглэж ирсэн өрнийн анагаах ухаанд ийм онош, ойлголт огт байдаггүй учраас хүмүүс энэ өвчний шинж тэмдгийн талаар хангалттай хэмжээний мэдлэг, мэдээлэлгүй байдаг билээ. “Манба Дацан” эмнэлгийн их эмч Г.Ган-Эрдэнэтэй хий өвчний төрлүүд болон нийтлэг илэрдэг шинж тэмдгүүдийн талаар ярилцаж, тодрууллаа. -Гал тэгшитгэгч хийний ач холбогдол болон энэ хий хямрахад биед ямар сөрөг үр дагаврууд илэрдэг талаар ярьж өгөөч? -Гал тэгшитгэгч хий ходоодонд оршиж дотор гэдэс бүхэнд гүйх бөгөөд хоол ундыг шингээнэ, тунгалаг цөвийг ялгах ба хорлогдохууныг боловсруулна. Хүний биеийн долоон тамир буюу цус, мах, өөх, яс, чөмөг, эрэгтэй, эмэгтэйн дусал гэсэн ...
Ч.Дэлгэрмаа: Турах зорилгоор ус их уух нь бие организмд сөргөөр нөлөөлж, олон төрлийн өвчлөлийг үүсгэж байна
Манба Дацан эмнэлэг

Ч.Дэлгэрмаа: Турах зорилгоор ус их уух нь бие организмд сөргөөр нөлөөлж, олон төрлийн өвчлөлийг үүсгэж байна

Энэ удаагийн “Дугаарын зочин” буландаа Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн их эмч Ч.Дэлгэрмааг урьж таргалалт, түүнээс урьдчилан сэргийлэх, турахын тулд юуг анхаарах ёстой талаар ярилцлаа. -Эрүүлээр турах гэдэг зүйлийг ярихаас өмнө таргалалт нь ямар шалтгаантай байна вэ гэдгийг ярих нь зүйтэй байх. Энэ талаар яриагаа эхлэе? -Таргалалт бол нэг төрлийн өвчин. Ихэнх хүмүүс таргалалтыг жингийн илүүдэл гэж ойлгодог. Харин мэргэжлийн ойлголтоор бол жингийн илүүдэл гэдэгт булчин, яс, өөх, усны илүүдэл хэмжээ ордог. Таргалалт гэдэг ойлголт нь эд эрхтэн, арьсан дор хэвийн бус өөхний хуримтлал буюу биеийн жин хэт нэмэгдэх бодисын солилцооны эмгэг юм. Уламжлалт анагаах ухааны үүднээс авч үзвэл таргалалт нь бодисын солилцооны эмгэг буюу долоон тамирын үйл ажиллагаа алдагдсантай холбоотой үүсдэг. Долоон ...
Хаврын улиралд сэрүүн чадалтай хар, ногоон цай хэрэглэх тохиромжгүй
Манба Дацан эмнэлэг

Хаврын улиралд сэрүүн чадалтай хар, ногоон цай хэрэглэх тохиромжгүй

Хаврын улирал нь өвөл, зуны завсрын улирал бөгөөд энэ улиралд нар, сарны хүч тэнцдэг, ургамал модод сэрж, нахиагаа дэлгэдэг зэрэг олон онцлогтой. Сав ертөнцөд гарч буй эдгээр онцлог чанаруудтай уялдаад хүний бие махбодыг амьдруулагч хүчин зүйл болох хий, шар, бадганы бэлгэ чанаруудад ч мөн адил аажмаар өөрчлөлт ордог. Хавар хүний биед бадганы бэлгэ чанарууд ихсэн хөдлөж, хийн бэлгэ чанарууд хурж, харин шарын бэлгэ чанар амарлисан байдалтай байдаг. Өвөл нарны хүч туйлдаа хүртэл багасаж, сарны хүч туйлдаа хүртэл ихэсдэг учраас хүний биеийн шар үсний сүвүүд хаагдаж, дотоод галын илч бадардаг. Тиймээс тамир тэнхээ сайн байдаг. Харин хавар сарны хүч аажмаар барагдаж, нарны хүч ихссэнээр хүний биеийн арьсны нүх сүвүүд нээгдэж, галын илч нь гадагшилж, хүний бие махбод доройтдог. Хаврын улиралд ...
Б.Цогтгэрэл: Өрнийн анагаах ухаан шиг массын эмчилгээ хийдэггүй, хүн бүрт тохирсон эмчилгээ хийдэг нь онцлогтой санагдсан
Манба Дацан эмнэлэг

Б.Цогтгэрэл: Өрнийн анагаах ухаан шиг массын эмчилгээ хийдэггүй, хүн бүрт тохирсон эмчилгээ хийдэг нь онцлогтой санагдсан

Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн үйлчлүүлэгч, ХУД-ийн иргэн Б.Цогтгэрэлтэй ярилцлаа. -Та Манба Дацан Нэгдсэн эмнэлгээр анх удаа үйлчлүүлж байна уу? -Би Манба Дацан эмнэлгээр хоёр дахь удаагаа эмчлүүлж байна. Анх 2017 онд даралт ихсээд онош олдохгүй явсаар Хамба лам Д.Нацагдорж гуайд ирж үзүүлж байсан. Тэгэхэд уламжлалт анагаах ухаантай танилцсан. Тухайн үед хэвтэж эмчлүүлэх шаардлагатай байсан ч цаг зав олдохгүй явсаар 2018 оны хавар хэвтэн эмчлүүлсэн. Тэр хооронд тан уугаад, уламжлалт анагаах ухааны талаар өөрийн хэмжээнд уншиж судалж, ойлголт авсан. 2018 онд хэвтээд гарахад тамир тэнхээ сэргэж, биеийн зовиур ядаргаа арилсан. Өвдөөд хоёр жил гаран болчихсон байсан болохоор тамир их муудсан байсан. -Оношийг чинь юу гэж тодруулсан бэ? -Ослын гэмтлээс шалтгаалаад даралт ихсээд байсан юм билэ...
М.Дэнсмаа: Манба Дацан эмнэлэгт эмчлүүлээд нойргүйдлээс ангижирсан
Манба Дацан эмнэлэг

М.Дэнсмаа: Манба Дацан эмнэлэгт эмчлүүлээд нойргүйдлээс ангижирсан

Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн үйлчлүүлэгч, СХД-ийн өндөр настан М.Дэнсмаа гуайтай ярилцлаа. -Манба Дацан эмнэлэгт анх удаа эмчлүүлж байна уу? -Арав гаран жилийн өмнө ирж эмчлүүлж байсан. Хэвлий дүүрч цанхайгаад үлээсэн шаар шиг болчихсон, хоолойгоор хоол давахгүй, аяга хярамнаас өөр юм идэж ууж чаддаггүй байлаа. Өрнийн анагаах ухааны эмч нар ходоодны хавдар гэж оношилж, зарим нь ч бүр онош тавьж чадахгүй байсан. Тэгээд Манба Дацанд ирж үзүүлэхэд хийн өвчин гэж оношлоод, эмчлэгч эмч маань намайг гурван хоног сахиж эмчлээд босгож байсан юм. Эмнэлгээс гарахдаа хоол идэж чаддаг болоод гарсан. Түүний дараа эмчийн хяналтанд тан ууж, эмчилгээ хийлгэсэн. Дараа нь Хамба лам Д.Нацагдоржид үзүүлэхэд “Та манайхаас авах ёстой эмчилгээнүүдээ авчихсан байна, одоо сайхан амар” гэж хэлсэн. Үнэхээр ч сай...
Хүйтэн сэрүүн, амтлаг, тослог хоол байнга идэх нь  хаван өвчнийг үүсгэнэ
Манба Дацан эмнэлэг

Хүйтэн сэрүүн, амтлаг, тослог хоол байнга идэх нь хаван өвчнийг үүсгэнэ

Хаван нь хүйтэн, сэрүүн мөн чанартай, амтлаг, тослог давамгайлсан хоол унд их идсэнээс болж үүсдэг хүйтэн өвчин юм. Тухайлбал, жимс, жимсгэнэ, түүхий сүү, хүйтэн ус, жимсний нухаш, бас тостой хоол унд байнга идэх нь хаван өвчнийг үүсгэх гол нөхцөл болно. Мөн голын эрэг дээр удаан суух, даарч хөрөх, жиндэх тохиолдолд хавантдаг. Хаван өвчин голчлон өвөл, зуны улиралд тохиолддог. Зун бол хурын улирал учраас хүйтэн, жиндүү байдаг. Тиймээс өвөл, зуны улиралд хаван өвчнөөс сэргийлж хаван өвчнийг үүсгэх идээ унд, явдал мөрийг үйлдэхгүй байх нь чухал. Мөн бусад эрхтэний үйл ажиллагаатай холбоотойгоор хаван үүсдэг. Хаван өвчин нь эс шингэх өвчнөөс гаралтай. Хүний идсэн хоол хүнс амаар орж шүдээр бутлагдан, шүлсээр дэвтээгдэж, хоолойгоор дамжин ходоодонд орж ходоодны галын илчтэй учирч, тунгалаг ц...
Д.Цахилгаан: Уламжлалт анагаах ухаан бол шалгагдаж гүйцсэн ухаан
Манба Дацан эмнэлэг

Д.Цахилгаан: Уламжлалт анагаах ухаан бол шалгагдаж гүйцсэн ухаан

Дэлхийн Монголчуудын чуулганы Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Онц Бүрэн эрхэт Элчин сайд, Соёлын гавъяат зүтгэлтэн, Доктор, Профессор Д.Цахилгаан гуайтай ярилцлаа. -Та Хятад улсад олон жил Элчин сайдаар ажилласан. Хятадын уламжлалт анагаах ухааны талаар мэдэх байх. Хятад улс уламжлалт анагаах ухааныг дэлхийн брэнд болгон хөгжүүлнэ гээд зарлачихсан шүү дээ. Бид Монголын уламжлалт анагаах ухааныг яаж дэлхийд гаргах вэ? -Хятад өөрийнхөө уламжлалт анагаах ухааныг 3000-аас доошгүй жил судлагдаж, нотлогдсон, манай анагаах ухааны номлолыг дэлгэрүүлээд практик дээр хэрэглээчээ гэдгийг дэлхий дахинд тунхаглаад байна. Энэ нь нэг талаараа Дорно дахин өөрийнхөө уламжлал руу явж байгаа гэдгээрээ сайн. Нөгөө талаараа асар том өрсөлдөгч гарч ирж байна. Энэ өрсөлдөөнд тэсэхийн тулд бид бүх...