Шагдарова Нина: “Монголын Оточ Манрамба Их сургууль маш сайн сургууль шүү, очиж сураарай” гэж хэлсний дагуу охиноо элсүүлсэн
Уламжлалт анагаах ухааны Манба Дацан нэгдсэн эмнэлэгт гадаадын олон улс орноос хүмүүс ирж эмчлүүлдэг. Тэд Монголын уламжлалт анагаах ухааны эм, эмчилгээний агуу ач тусыг мэдэрч, өвчин эмгэгээ илааршуулахаар Манба Дацан эмнэлгийг зорьж ирдэг. Тэдний нэг бол Бүгд найрамдах Буриад улсын Улаан-Үдээс ирсэн Шагдарова Нина юм. Түүнтэй ярилцлаа.
-Та яагаад Манба Дацан эмнэлэгт эмчлүүлэх болсон бэ. Монголд анх удаа ирж байна уу?
-Би Улаан-Үд хотоос ирсэн. Монголд 3 дахь удаагаа ирж байна. Анх ирэхдээ охиноо Оточ Манрамба Их сургуульд элсүүлэх зорилготой ирсэн. Манба Дацан төв, Оточ Манрамба Их сургуулийн захирал Хамба лам Д.Нацагдоржтой уулзаад энэ талаараа хэлэхэд их сайхан хүлээж авсан. Охиноо тус сургуульд сургахад боломжтой гэсэн хариу аваад бэлтгэлээ хангахаар эх орон руугаа буцсан юм. Тэгээд ...