Михайл Сантаро Магсаржав: Монголын хөгжмүүд яг байгаль шигээ амьд
Франц улсын иргэн, Мэс засалч, УАУ-ы их эмч, Анагаах ухааны хүн судлаач, хөгжмөөр эмчлэгч, АУ-ы доктор, Монголч эрдэмтэн Михайл Сантаро Магсаржавтай ярилцлаа. Тэрбээр олон жил Монголд амьдарч Улсын төв номын санд ажиллан, ховор судар бичгийн каталогийг орчуулсан Монголч эрдэмтэн бөгөөд өдгөө 78 насандаа Оточ Манрамба Их сургуульд суралцаж төгссөн юм. Сантаро Михайл Магсаржав гуай морин хуур болон цуур хөгжмийг судлаж, хөгжим эмчилгээг Монголд нутагшуулахаар ажиллаж байна.
-Та Монголд анх хэдэн онд ирсэн бэ. Монгол орон таны сонирхлыг яагаад татах болов?
-Би их олон газраар явсан. Эх газар, тэнгис далайн дунд хэдэн арван жил явахдаа Монголын талаар материал цуглуулж, Орос, Пакистанчуудаас Монголын тухай их сонсдог байсан. 1950-иад оноос Монголд очих юмсан гэж бодсон ч тухайн үед Өвөрмонг...