Р.Байгал: Уламжлалт анагаах ухаан хүний биеийг цогцоор нь эмчилдэг
Монголд иогийн ухааныг анх дэлгэрүүлж, хөгжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн иогийн их эмч, Монголын иогчдын холбооны Хүндэт ерөнхийлөгч, “Дагинас” иогийн төвийн багш Р.Байгалтай ярилцлаа.
-Монголд анх удаа иог дэлгэрүүлсэн хүмүүсийн нэг бол та. Таныг “Иогийн Байгал” гэдгээр чинь хүмүүс андахгүй. Анх иогийн эмч болсон тухайгаа сонирхуулахгүй юу?
-Би 1969 онд АУДС-ийн эмчилгээний ангийг төгсөөд Улсын клинкийн нэгдсэн I, II эмнэлэгт дотор, Эндокринологийн их эмчээр ажиллаж байлаа. Тэр үед 1984 онд Энэтхэгийн Эрүүл мэндийн яамнаас Монгол эмч нарыг Энэтхэгийн уламжлалт иогийн эмчилгээний арга барилд сургах анхны санал ирэхэд нь би явж суралцсан юм. Би өмнө нь иогоор хичээллэдэг байсан болохоор үргэлжлүүлэн сурахыг хүссэн. Тэгээд Энэтхэг улсын шинэ Дэли хотод Вишьваяатан Иогашрам институтэд гу...