Tag: зөв хооллолт

Хоолны шингээлт муудах нь олон төрлийн өвчний эх суурийг тавина
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Хоолны шингээлт муудах нь олон төрлийн өвчний эх суурийг тавина

Оточ Манрамба Их сургуулийн УАУ-ы тэнхимийн багш, УАУ-ы их эмч Ч.Одончимэг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан 2016 оны Эрүүл мэндийн статистик мэдээллээр хүн амын өвчлөлийн тэргүүлэх 5 шалтгааны хоёрдугаарт хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчнүүд орж байгаа бөгөөд 10 мянган хүн ам тутамд 1231.4 тохиолдож байна. Энэхүү тоон үзүүлэлт нь чанаргүй импортын хоол ундаа хэрэглэх, хоол хүнсний буруу хэрэглээтэй холбоотой байна. Хэдийгээр хүнсний аюулгүй байдал алдагдсан ч хувь хүн өдөр тутам хэрэглэж байгаа хоол ундаа зөв цагт, зохистой хэмжээгээр, тухайн улиралтайгаа зохицуулан хэрэглэвэл хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөлөөс урьдчилан сэргийлж чадна. Уламжлалт анагаах ухаанд хоол шингэх үйл явцын хамгийн чухал хэсгийг галын илч гэж үздэг бөгөөд энэхүү галын илчийн байдлаас ш...
Үл зохицох идээ хэрэглэх нь урвасан хорын эмгэг үүсгэнэ
Манба Дацан эмнэлэг

Үл зохицох идээ хэрэглэх нь урвасан хорын эмгэг үүсгэнэ

Уламжлалт анагаах ухаанд идээ, ундааг өвчлөх болон эрүүл байхын суурь гэдэг бөгөөд өвчилсөн хойно ч анагаах 4 ерөндгийн нэг гэж үздэг. Өргөн хэрэглээний хоол хүнсээ цаг улиралдаа тохируулан хэрэглэх нь маш чухал төдийгүй таны эрүүл амьдрах зайлшгүй нэгэн нөхцөл болно. Өглөө хоосон байж огт болохгүй, өглөөнийхөө цайг заавал уух хэрэгтэй. Өдрийн хоолоо тохируулан идээд оройн цагаар маш бага бөгөөд шингэхдээ хялбар зүйл идэх хэрэгтэй. Учир нь өглөө сайн идэхгүй бол урд өдөр нь амраад хоолоо шингээсэн ходоод хоосон ажиллаж, таны биед сөргөөр нөлөөлнө. Өдрийн цагт хүний ходоодны шингээх чадвар буюу галын илч хамгийн их бадардаг тул сайн идэх хэрэгтэй. Харин оройн цагаар ходоодонд хоол шингэх чадвар нь эрс буурсан байдаг учраас аль болох бага хэмжээгээр, шингэхэд амархан хоол идвэл зохино. Нэг...
Өвлийн улирлын идээ унд, явдал мөр
Манба Дацан эмнэлэг

Өвлийн улирлын идээ унд, явдал мөр

Сав ертөнцөд нар өмнөдөд зорчиж байгаа нь өвлийн улирал болж хүйтэрч байгааг илтгэнэ. Энэ үед байгаль улирлаа дагаад хүний биед өөрчлөлт явагддаг. Гадна улирал хүйтрэхээр бие организм өөрөө дулаан буюу илчээ хурааж эхэлдэг бөгөөд шар үсний үүд хаагдаж галын илч ихэсдэг. Ингэснээр биед халууны махбодь ихсэж хоол шингэлт, бодисын солилцоо түргэн явагдаж идсэн хоол унд хурдан шингэдэг. Учир нь хоол шингээх хүч их байх үед өлсөөд байвал биеийн тамир буюу цус, мах, өөх, яс, чөмөг, дусал барагддаг учир хэт өлсөхгүй, хэт цадтал идэхгүй байх хэрэгтэй. Аливаа хүн өөрийнхөө бие организм, нас, улирал, өдөр тутмын ажлын нөхцөл зэрэгт тохируулан хооллох хэрэгтэй байдаг. Өвөл галын илчийн хувь их байдаг тул чанасан мах, үхэр адууны махтай шимтэй хоол зохимжтой. Хэт өлсөж тамир хорогдвол гүнжид болон ү...
Бадганы цагт хоол идвэл таргалалт үүсгэнэ
Манба Дацан эмнэлэг

Бадганы цагт хоол идвэл таргалалт үүсгэнэ

Эмчээс асууя? буланд ирсэн асуултанд Оточ Манрамба Их сургуулийн Дэд захирал, Манба Дацан эмнэлгийн зөвлөх эмч, АУ-ы доктор Г.Одонцэцэг хариуллаа. Та хүссэн асуултаа Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их сургуулийн пэйж хуудсанд хандан асууж, хариултаа аваарай. -Би ихэнхдээ ажлаасаа оройтож тардаг учраас нэлээн орой хоол иддэг. Орой хоол идэхгүй гэхээр өлсөөд байдаг. Өлсөх нь муу юу. Энэ талаар зөвлөгөө өгөөч? -Өлсөх нь муу. Өлсөөд байвал хийн бэлгэ чанар хямардаг. Өлссөн тохиолдолд  өл дарах зорилгоор маш бага хэмжээний хоол, унд идэх хэрэгтэй. Өлөө дарахын тулд шингэц сайтай шөлтэй хоол идэж, эсвэл тараг, сүү ууж болно. Хэрэв хоол идсэн бол түүнийгээ шингэх хүртэл хоёр цаг хөдөлгөөнтэй байж, гэрээ цэвэрлэх, мөргөл хийх зэргээр хоолоо шингээсний дараа унтах хэрэгтэй. -Цагаар хооллож хэ...
Өдрийн цагт ходоодны шингээх чадвар бадардаг тул сайн идэх хэрэгтэй
Манба Дацан эмнэлэг

Өдрийн цагт ходоодны шингээх чадвар бадардаг тул сайн идэх хэрэгтэй

Уламжлалт анагаах ухаанд идээ, ундааг өвчлөх болон эрүүл байхын суурь гэдэг бөгөөд өвчилсөн хойно ч анагаах 4 ерөндгийн нэг гэж үздэг. Өргөн хэрэглээний хоол хүнсээ цаг улиралтай тохируулан хэрэглэх нь маш чухал төдийгүй таны эрүүл амьдрах зайлшгүй нэгэн нөхцөл болно. Өглөө хоосон байж огт болохгүй, өглөөнийхөө цайг заавал уух хэрэгтэй. Өдрийн хоолоо тохируулан идээд оройн цагаар маш бага бөгөөд шингэхдээ хялбар зүйл идэх хэрэгтэй. Учир нь өглөө сайн идэхгүй бол урд өдөр нь амраад хоолоо шингээсэн ходоод хоосон ажиллаж, таны биед сөргөөр нөлөөлнө. Өдрийн цагт хүний ходоодны шингээх чадвар буюу галын илч хамгийн их бадардаг тул сайн идэх хэрэгтэй. Харин оройн цагаар ходоодонд хоол шингэх чадвар нь эрс буурсан байдаг учраас аль болох бага хэмжээгээр, шингэхэд амархан хоол идвэл зохино. Нэг у...
Өвлийн улиралд тохируулан хэрхэн зөв хооллох вэ?
Манба Дацан эмнэлэг

Өвлийн улиралд тохируулан хэрхэн зөв хооллох вэ?

Монголчууд эрт үеэс хоол хүнсээ улирлын байдалтайгаа зохицуулан хэрэглэсээр ирсэн. Тухайлбал, эрс тэс уур амьсгалтай өвлийн улиралд энерги их алддаг учраас мах, махан бүтээгдэхүүнээр бэлтгэсэн хоолыг, зуны улиралд хөнгөн чанарын сүү, сүүн бүтээгдэхүүнээр бэлтгэсэн аяганы хийцийг өргөн хэрэглэдэг байжээ. Монголчуудын аяганы хийц гэж нэрлэж ирсэн хоол унданд бага овортой хөнгөн зууш, аарц, ааруул, бяслаг, ээзгий, өрөм, шар тос зэрэг цагаан идээ, боов боорцог, замбаа, хуурсан хурил, чанасан болон утсан мах, жимс жимсгэнэ ордог байна. Уламжлалт анагаах ухааны онолоор өвөл хүний биеийн шар үсны сүв хаагдаж, биеийн хүч тамир мууддаг тул голдуу илчлэг ихтэй айраг цагаа, үхрийн мах хэрэглэвэл сайн. Харин өвлийн адаг, хаврын улирлын эхэнд ходоодны үйл ажиллагаа мууддаг учраас буудай, тараг, шар т...