Tag: зүрх судасны өвчин

Ч.Ичинхорлоо: Ясны шөл, бурамтай сүү хий дарж, зүрхний үйл ажиллагааг сайжруулдаг
Манба Дацан эмнэлэг

Ч.Ичинхорлоо: Ясны шөл, бурамтай сүү хий дарж, зүрхний үйл ажиллагааг сайжруулдаг

      Манба Дацан эмнэлгийн их эмч Ч.Ичинхорлоотой зүрх судасны өвчлөлийн талаар ярилцлаа.   -Зүрхний өвчинг уламжлалт анагаах ухаанд хэрхэн үздэг вэ? -Уламжлалт анагаах ухаанд зүрх судасны өвчинг долоон хэсэгт хуваан авч үздэг. Энэ нь сэтгэл долгисох, зүрхээр хатгуулах, үүн дотроо хийн хатгалгаа, цусан хатгалгаа гэж хуваадаг, зүрхний халуун, зүрхний ус, зүрх будангуйрах, зүрхний хорхой, зүрхний халэнагво гэж ангилдаг. Зүрх судасны өвчин хийнээс үүсдэг. Хий нь өвчин бүхний эхлэл, шалтгаан юм. Зүрх нь гал махбодитой, зуны улиралд илүү өвчилдөг. Тиймээс 6, 7 дугаар сард зүрхээ сайн анхаарах хэрэгтэй. Одоо өвлийн улиралд бөөрний судас дэлгэрсэнээр бөөр өвчилж, давхар зүрх судсандаа нөлөөлдөг. Бөөр нь доод биед хүйтэн сэрүүн оронд оршдог ч зүрхэндээ нөлөөлсөнөөр зүрх бөөр, уушг...