Ч.Одончимэг: Зүрхний хий өвчин хүндэрвэл сэтгэцэд нөлөөлдөг
Зүрхний хий өвчний талааар Оточ Манрамба Их Сургуулийн Уламжлалт анагаах ухааны тэнхимийн багш, Уламжлалт анагаах ухааны их эмч Ч.Одончимэгтэй ярилцлаа.
-Зүрхний хий өвчин нь ямар шалтгаан, нөхцлөөр үүсдэг вэ?
-Өвчний шалтгаан, нөхцөл гэдэг нь хоёр өөр ойлголт юм. Шалтгаан нь хүний биед байдаг, нэг ёсондоо хамт төрдөг сэтгэлтэй холбоотой. Тэгэхээр зүрхний өвчний шалтгаан нь хүний өөрийн 84000 муу сэтгэлээс, тэр дундаа хүсэл тачаалын сэтгэлээс үүснэ гэсэн байдаг. Хүсэл тачаал гэхээр шууд утгаар бас ойлгож болохгүй. Хүсэл тачаалын сэтгэл дотроо олон янз байна. Хий, шар, бадган тэргүүтэй өвчнийг үүсгэх өвчний холын шалтгаан гэж бий. Үүнд хүсэл тачаал, уур хилэн, тэнэг мунхаг байдаг. Хүсэл тачаалын сэтгэл нь хийн өвчний эх үүсвэр гэж үздэг. Түүнээс хийн өвчин үүсдэг. Харин өвчин үүсгэх нөхц...