Б.Цогтгэрэл: Өрнийн анагаах ухаан шиг массын эмчилгээ хийдэггүй, хүн бүрт тохирсон эмчилгээ хийдэг нь онцлогтой санагдсан
Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн үйлчлүүлэгч, ХУД-ийн иргэн Б.Цогтгэрэлтэй ярилцлаа.
-Та Манба Дацан Нэгдсэн эмнэлгээр анх удаа үйлчлүүлж байна уу?
-Би Манба Дацан эмнэлгээр хоёр дахь удаагаа эмчлүүлж байна. Анх 2017 онд даралт ихсээд онош олдохгүй явсаар Хамба лам Д.Нацагдорж гуайд ирж үзүүлж байсан. Тэгэхэд уламжлалт анагаах ухаантай танилцсан. Тухайн үед хэвтэж эмчлүүлэх шаардлагатай байсан ч цаг зав олдохгүй явсаар 2018 оны хавар хэвтэн эмчлүүлсэн. Тэр хооронд тан уугаад, уламжлалт анагаах ухааны талаар өөрийн хэмжээнд уншиж судалж, ойлголт авсан. 2018 онд хэвтээд гарахад тамир тэнхээ сэргэж, биеийн зовиур ядаргаа арилсан.
Өвдөөд хоёр жил гаран болчихсон байсан болохоор тамир их муудсан байсан.
-Оношийг чинь юу гэж тодруулсан бэ?
-Ослын гэмтлээс шалтгаалаад даралт ихсээд байсан юм билэ...