Г.Одонцэцэг: Ханиадыг богино хугацаанд урхаггүйгээр эдгээх бүрэн боломжтой
Ханиад томуу, амьсгалын замын өвчлөлийг уламжлалт анагаах ухаанаар үр дүнтэй эмчилж байгаа талаар болон урьдчилан сэргийлэх, хэрхэн дархлаагаа сайжруулах талаар Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн Зөвлөх эмч, АУ-ы доктор Г.Одонцэцэгтэй ярилцлаа.
-Сүүлийн үед тохиолдоод байгаа маш өндөр халуурдаг, уушгины хатгаа үүсгэдэг ханиадыг H1N1 вирусаар үүсгэгдсэн гэж байна. Ямар ч хүчтэй антибиотикт дарагдахгүй байгаа ханиадыг уламжлалтаар маш үр дүнтэй эмчилж байгаа. Ер нь ханиад яаж ч зүсээ хувиргасан уламжлалт эм, эмчилгээгээр маш хурдан хугацаанд үр дүнтэй эмчилж байгаа эмчилгээний зарчим нь юу вэ?
-Ханиад бол халуун төрлийн өвчин. Халуун өвчин дөрвөн язгуур хэлбэртэй байдаг. Ханиад гэхэд халдварт болон шарын халуунаар хямарсан ханиад гэж байна. Халдварт ханиад байна уу, хямарсан ханиад байна уу ...