Tag: Гүйлсэн булчирхай

М.Уранчимэг: Гүйлсэн булчирхайг мэс заслын аргаар авахуулахаас татгалзаж уламжлалт эмчилгээгээр бүрэн эдгээсэн
Манба Дацан эмнэлэг

М.Уранчимэг: Гүйлсэн булчирхайг мэс заслын аргаар авахуулахаас татгалзаж уламжлалт эмчилгээгээр бүрэн эдгээсэн

“Гранд” сэтгүүлийн үүсгэн байгуулагч, “Цэнхэр оймстууд” номын зохиогч, сэтгүүлч М.Уранчимэгтэй ярилцлаа. Түүнтэй уламжлалт анагаах ухааны хэрэглэгчийн үүднээс ярилцсан юм. -Таны хувьд анх уламжлалтаар эмчлүүлэхдээ ямар ойлголттой байсан бэ? -Надад уламжлалт эмнэлгийг түших нэг том шалтгаан байсан нь эмийн харшил. Би зургаан настайдаа ангины халдвар авч нэлээн хүнд өвдсөн юм. Тэр үед хөрш айлын надтай чацуу охин нас барсан нь нэлээн цочирдуулж байж билээ. Түүнээс хойш хөл даарах, халуун хүйтэн харшлах төдийд л хоолой өвдчихдөг болсон. Тэгээд л эм ууна. Аав ээж маань эмч хүмүүс учраас манайд эм ч элбэг байж, ”Эритромецин” гэдэг хоолойны хүчтэй эмийг уумагц зүгээр болно. Сүүлдээ энэ эм халаасанд бэлэн, хоолой өвдмөгц л уудаг болсон. Яг л хоол шиг хэрэглэдэг байлаа. Сүүлдээ эмэндээ дасал б...